Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Байт харвааны дэлхийн аварга Монголд

Олон улсын оюутны спортын холбоо, ОУ-ын байт харвааны холбооны төлөөлөгч Х.Карлос, Б.Жулиан нар манай улсад ажлын айлчлал хийсэн билээ. Тэд ирэх жилийн  зургадугаар сард Монголд болох оюутны байт харвааны 11 дүгээр ДАШТ-ий бэлтгэл ажилтай танилцсан юм. ОУ-ын байгууллагын экс­пер­түүд МОСХ-ны болон байт хар­вааны холбооны мэргэжлийн хүмүүстэй тэмцээний бэлтгэл ажлын талаар уулзалт хийж, үүрэг даалгавар, зөвлөмж өгсөн байна. Уг тэмцээний урьдчилсан болон шигшээ харваа Төв цэнгэлдэх хүрээлэнд болох бол бие халаалтын харваа нь Хөлбөмбөгийн холбооны талбайд зохиогдоно. 2016 оны оюутны байт харвааны тэмцээнд 35 орны 300 орчим төлөөлөгч оролцохоор болсон байна.  Тэмцээнийг Олон улсын байт харвааны холбоо, Зохион байгуулах хороо, Монголын аль нэг ТВ-ийг сонгон дэлхий дахинд шууд дамжуулан үзүүлэхээр болжээ. Тэмцээний Зохион байгуу­лах хорооны төлөөлөгчид удахгүй БНСУ-д эхлэх “Универ­сиад” наадмын байт харвааны тэмцээний туршлагыг судлан ажиллах аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан