Т.ДЭЛЭГЖАРГАЛ ТУСГАЙ ОЛИМПЫН ӨВЛИЙН НААДМЫН АВАРГА БОЛЛОО
Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн ойролцоо хальсан бохир усны шугамын бөглөөг гаргаж, орчны цэвэрлэгээг хийж байна
“Цагаан алт” хөтөлбөрийг хэрэгжүүлэх үзэсгэлэн зохион байгууллаа
Дундговь аймгийн хоршоологчид 54,3 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлд хамрагджээ
ХӨСҮТ: Цахилгаан менингитээр батлагдсан нэг хүүхдийн биеийн байдал хүндэвтэр байна
Монголбанкны нэрэмжит эрдэм шинжилгээний хуралд оролцохыг урьж байна
З.Нарантуяа: Валютын нөөц, экспортын орлогыг нэмэгдүүлэх чиглэлд Хөгжлийн банк хөрөнгө оруулна
Чингис хаан Үндэсний музейгээр долоо хоногт 10175 үзэгч үйлчлүүлжээ
“Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл маргааш дуусна
Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулган гуравдугаар сарын 17-нд нээнэ
С.Чинзориг: Солонгос руу ажиллах хүч гаргах гэрээг шинээр байгуулна
Хөдөлмөрийн сайд С.Чинзоригтой гадаадаас ажиллах хүч авах, гадаадад ажиллах хүч гаргах тухайд ярилцлаа.

-Саяхан гадаадаас ажиллах хүч авах квотыг 30 хүртэл хувиар бууруулна гэсэн шийдвэр Засгийн газар гаргасан. Одоогоор аж ахуйн нэгжүүд гадаадаас хэчнээн ажиллах хүч аваад байгаа вэ?
-Бид гадаадаас авч буй ажиллагсдын 30 хүртэл хувьд нь Монгол залуучуудыг дагалдуулан сургах замаар ур чадвар болоод технологийг нь эзэмшүүлэхийг аж ахуйн нэгжээс шахаж шаардаж ажиллаж байгаа. Энэ жил гадаадаас ажиллах хүч оруулж ирэх зөвшөөрөл авсан аж ахуйн нэгж байгууллагуудын квотыг 30 хүртэл хувиар бууруулах, тэр хэмжээгээр дотоодоос ажиллах хүч нийлүүлэх гэсэн чиглэлтэй ажиллах шаардлага тавиад байна. Өмнөх жилүүдэд 28 орчим мянган ажиллах хүч гадаадаас авч байсан бол одоогийн байдлаар 10 гаруй мянган ажилчин гаднаас авах зөвшөөрөл өгсөн байгаа юм.
-Ийн бууруулахын тулд гадаад ажилтныг орлох мэргэжилтэнгээ яаралтай бэлтгэх бэлэн болгох хэрэгтэй байх. Манайхан чинь өөрсдөө ажилгүй ч хятад ажилчдын хийж байгаа тэр ажлыг хийх дургүй байдаг нь нууц биш?
- Бид гадаадаас авч буй ажилчдыг бууруулахтай холбоотой хоёр талын арга хэмжээ авах ёстой гэж үзэж байгаа. Нэгдүгээрт, үнэхээр гаднаас өндөр мэргэжилтэй ур чадвартай ажилчид авч байгаа л юм бол тэдэндээ монгол ажилчдыг дагалдуулан ажиллуулах замаар ур чадвар, технологийг нь эзэмшүүлэх хэрэгтэй. Хоёрт, дотоодын мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүд болон томоохон аж ахуйн нэгж байгууллагынхаа сургалтын төвийг түшиглээд гадаадаас ажиллах хүч авч ажиллуулах шаардлагатай байгаа ажлын байруудад хүнээ сургах, чадавхийг нь бэхжүүлэх ёстой. Ер нь, цаашдаа гадаадаас тодорхой ур чадвар мэргэжил шаардахгүй ажлын байранд ажиллах хүч авахгүй. Нөгөө талаасаа гаднаас ажиллах хүч авбал Монголдоо дотооддоо бэлтгэж чадахгүй өндөр ур чадвартай мэргэжилтэн авдаг байхаар хууль тогтоомждоо заавал суулгах шаардлагатай.
-Нэг талаас ажлын байр, нөгөө талаас монголчууд хөдөлмөрийн үнэлэмжээ голдог. Гадаадад монголын өндөр бэлтгэгдсэн мэргэжилтнүүд ажиллаж байгаа ч Монголд ажиллах хүсэлгүй байгаа нь цалин хөлстэй шууд холбоотой. Энэ талаар танай яамны зүгээс бодлогын ямар арга хэмжээ авахаар төлөвлөж байна?
-Хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэхэд хоёр талын арга хэмжээ авах шаардлагатай байна. Үнийн өсөлт инфляцын төвшинтай уялдаад цалин хөлс нэмэгддэг байх хууль эрхзүйн орчинг боловсруулах хэрэгтэй байна. Аль нам нь засаг барьж байгаагаас, ямар нэгэн улс төрийн хүчин, улстөрчийн хүсэл сонирхлоос үл хамаараад үнийн өсөлт, инфляцын төвшин, бүтээмжтэйгээ уялдаад цалин нэмэгддэг байх хууль эрхзүйн орчинтой болмоор байгаа юм. Хоёр дахь асуудал нь хувийн хэвшилд өнөөдөр ажиллагсдын цалин хөлсний асуудлыг зөвхөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр зохицуулж байгаа нь өнөөгийн шаардлагыг хангахгүй байна. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэдэг чинь ямар ч мэргэжил боловсрол шаардахгүй хүнд өгч байгаа мөнгө. Тийм учраас хувийн хэвшилд ажиллаж байгаа ажиллагсдын ур чадвараас хамаараад мэргэжлийн зэрэг олгодог байх үндэсний тогтолцоотой болмоор байна. Ингэснээр мэргэжлийн зэргээсээ хамаараад ялгамжтай цалин хөлстэй болох тогтолцоотой байх ёстой. Гурав дахь асуудал нь гадаадын хөрөнгө оруулалт, уул уурхайн компаниуд нэмэгдсэнтэй холбоотойгоор гадаадын ажилтан, дотоодын ажилтны цалин хөлс асар зөрүүтэй байна гэсэн асуудал их яригддаг. Одоогийн хуулиар адил хөдөлмөр эрхэлж байгаа бол ижил хэмжээний цалин хөлс олгох асуудлыг зохицуулж чадахгүй байгаа юм. Тийм учраас Засгийн газраас өргөн барьсан Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад ижил үнэлэмжтэй ажил үүрэг гүйцэтгэж байгаа ажилтанд ижил цалин хөлс олгодог байхаар зохицуулалтууд орж байгаа юм.
-Өнгөрсөн тавдугаар сард Монгол Улсын Хөдөлмөрийн яам, Солонгосын Хөдөлмөрийн яамтай байгуулсан гэрээгээр ажиллах хүч нийлүүлэх гэрээний хугацаа дууссан. Сунгах тухай ярьж байгаа гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөөч?
- Манай яамнаас энэ ажлаа цаашид үргэлжлүүлэн гэрээ байгуулж хамтран ажиллая гэсэн байр сууриа Солонгосын хөдөлмөрийн яаманд илэрхийлсэн байгаа. Тэндээс ирсэн мэдээгээр Солонгосын хөдөлмөрийн яамнаас зургаан сарын 29-30-нд Солонгост ажиллах хүч нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурах боломжтой гэсэн хариу өгсөн. Засгийн газарт энэ асуудлыг танилцуулаад ирэх долоо хоногт Солонгост очиж Хөдөлмөрийн яамны сайдтай нь уулзаж тус улсад ажиллах хүч гэрээгээр нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурья гэсэн чиглэлтэй ажиллаж байна. Цаашдаа энэ гэрээг хоёр тал баталгаажуулчихвал Солонгост гэрээгээр явах залуучуудын бүртгэл эхэлнэ. Бүртгэлийг аймаг нийслэл дүүргийнхээ хөдөлмөрийн хэлтсүүдээр дамжуулан хийнэ хэмээн бэлтгэл зохион байгуулалтын ажлаа хийж байна.
-Гэхдээ гэрээгээр гарсан ажилчдын эрх ашгийг л хоёр улсын Засгийн газрын байгуулсан гэрээгээр хамгаалж болдог. Харамсалтай нь өнөөдөр Солонгост монголчууд визийн зөрчилтэй ажилласаар л байна?
-Солонгосын Засгийн газартай нийгмийн хамгааллын салбарт хамтарч ажиллах гэрээ байгуулсан байдаг. Юуны өмнө хөдөлмөрийн гэрээгээр албан ёсоор ажилладаг хүмүүсийнхээ нийгмийн хамгааллын асуудлыг зохицуулж байна. Цаашдаа Солонгосын Засгийн газартай хамтарч хараар амьдардаг гэгдэж байгаа залуучуудыг албан журмаар ажиллуулдаг болгох визний зөвшөөрөл олгох чиглэлээр зохицуулалт хийх шаардлага бий. Солонгосын талаас эдгээр залуучуудыг та нар Монгол руугаа оруулчих.Тэгээд буцаагаад хөдөлмөрийн гэрээний дагуу оруулж ирвэл бид хүлээж авахад бэлэн гэсэн байр суурь илэрхийлсэн. Манай залуучууд ч энэ талаар мэдээлэлтэй байж, аль болох хуулийн дагуу ажиллаж хөдөлмөрлөж байж, хуулийн дагуу эрх ашгаа хамгаалуулна гэдгээ мэдэж байх хэрэгтэй.

0 Сэтгэгдэл