Т.ДЭЛЭГЖАРГАЛ ТУСГАЙ ОЛИМПЫН ӨВЛИЙН НААДМЫН АВАРГА БОЛЛОО
Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн ойролцоо хальсан бохир усны шугамын бөглөөг гаргаж, орчны цэвэрлэгээг хийж байна
“Цагаан алт” хөтөлбөрийг хэрэгжүүлэх үзэсгэлэн зохион байгууллаа
Дундговь аймгийн хоршоологчид 54,3 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлд хамрагджээ
ХӨСҮТ: Цахилгаан менингитээр батлагдсан нэг хүүхдийн биеийн байдал хүндэвтэр байна
Монголбанкны нэрэмжит эрдэм шинжилгээний хуралд оролцохыг урьж байна
З.Нарантуяа: Валютын нөөц, экспортын орлогыг нэмэгдүүлэх чиглэлд Хөгжлийн банк хөрөнгө оруулна
Чингис хаан Үндэсний музейгээр долоо хоногт 10175 үзэгч үйлчлүүлжээ
“Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл маргааш дуусна
Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулган гуравдугаар сарын 17-нд нээнэ
“Нийслэлийн өөрчлөлт миний дуранд” сэдэвт гэрэл зургийн уралдаан зарлалаа
Монгол Улсад гэрэл зургийн албан байгуулагдсаны 80 жилийн ойг
тохиолдуулан нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр
Монголын Гэрэл Зурагчдын Нэгдсэн Холбооноос мэргэжлийн олон гэрэл зураг
сонирхогчдын дунд “Нийслэлийн өөрчлөлт миний дуранд” сэдэвт гэрэл
зургийн уралдаан зарлалаа. Тус уралдаан нь Улаанбаатар хотод сүүлийн
жилүүдэд хийсэн томоохон бүтээн байгуулалт, өөрчлөн шинэчлэлтийн бодит
дүр төрхийг гэрэл зургийн хэлээр тод томруун харуулж, олон нийтэд
сурталчлан таниулах зорилготой юм. Оролцогчид нийслэл хотынхоо өнгөрсөн,
одоо үеийг харьцуулан харуулахдаа 2012 оноос хойшхи хийгдсэн бүтээн
байгуулалт, өөрчлөлтийг гэрэл зургийн дуранд буулгах бөгөөд фото
сурвалжлагын төрлөөр оролцож болно.
Уралдаанд оролцох мэргэжлийн болон гэрэл зураг сонирхогчид бүтээлээ 2015 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс өмнө Монголын Гэрэл Зурагчдын Нэгдсэн Холбооны mongolianphotographers@gmail.com хаягаар ирүүлнэ.
Гэрэл зургийн бүтээлд дараахь шаардлагыг хангасан байна.

Уралдаанд оролцох мэргэжлийн болон гэрэл зураг сонирхогчид бүтээлээ 2015 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс өмнө Монголын Гэрэл Зурагчдын Нэгдсэн Холбооны mongolianphotographers@gmail.com хаягаар ирүүлнэ.
Гэрэл зургийн бүтээлд дараахь шаардлагыг хангасан байна.
- Гэрэл зураг нь дижитал болон хальсных байж болно. Дижитал зураг нь 20 MB-аас ихгүй, JPEG юмуу, JPG формат байх ба хэвтээ зураг бол хамгийн багадаа урт нь 3,000 пиксел, босоо зураг бол өндөр нь хамгийн багадаа 3,000 пиксел, нягтрал 200 DPI-аас дээш үзүүлэлттэй байна.
- Нэг оролцогч Гэрэл зургийн 5 хүртэл бүтээл, Гэрэл зургийн сурвалжлага хэлбэрээр 9-12 багц бүтээлээрээр оролцох боломжтой.
- Тухайн бүтээлийг зар сурталчилгаанд ашиглаагүй байх.
- Бүтээл нь тухайн оролцогчийн өөрийн авсан гэрэл зураг байх
- Гэрэл зургийн нэр, тайлбар бүрэн гүйцэд байх
- Бүтээлд нэр болон тамга тавиагүй байх
Шилдэг гэрэл зургийн бүтээлийн Тэргүүн байр 1,5 сая төгрөг, Дэд байр 1
сая, Гутгаар байр 600 000 төгрөгөөр шагнаж Тусгай байранд 3 хүн
шалгаруулна. Уралдаантай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг 99091754,
99881159 дугаараас авах боломжтой гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
0 Сэтгэгдэл