Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ-ыг Улсын Ерөнхий прокурорын газраас шалгаж эхэлжээ

Улсын Ерөнхий прокурорын газраас Авлигатай тэмцэх газарт шалгалт оруулсан гэнэ. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтыг хэрхэн хийж буй талаар голчлон шалгаж байгаа аж. Мөн эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдын эрхийг хэрхэн хангаж байгаа байдлыг шалгаж дүгнэлт хийх юм байна. Хэрэв зөрчил илэрвэл арилгуулах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох зорилготой шалгалт гэнэ.

Ирэх долоо хоногийн пүрэв гараг хүртэл уг шалгалт үргэлжилж, энэ үеэрээ гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авах, бүртгэх, шалгаж шийдвэрлэх ажиллагаа, эрүүгийн хэрэг үүсгэх болон хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааг хуулийн дагуу явж бай­гаа эсэхийг нягтлах ажээ. Түүнчлэн сэжигтнийг баривч­лах болон цагдан хорих тас­лан сэргийлэх арга хэм­жээ, мөрдөн байцаалтын ажил­лагааг нь түдгэлзүүлсэн бо­лон хэрэгсэхгүй болгосон хэр­гүүдтэй танилцах тухай мэ­дээлэл байна. Харин за­рим эх сурвалж, АТГ, УЕП-ын хооронд Мөрдөн шалгах ал­быг шилжүүлж, буцааж буй үйл явцтай энэ шалгалтыг хол­бож тайлбарлаж байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан