Т.ДЭЛЭГЖАРГАЛ ТУСГАЙ ОЛИМПЫН ӨВЛИЙН НААДМЫН АВАРГА БОЛЛОО
Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн ойролцоо хальсан бохир усны шугамын бөглөөг гаргаж, орчны цэвэрлэгээг хийж байна
“Цагаан алт” хөтөлбөрийг хэрэгжүүлэх үзэсгэлэн зохион байгууллаа
Дундговь аймгийн хоршоологчид 54,3 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлд хамрагджээ
ХӨСҮТ: Цахилгаан менингитээр батлагдсан нэг хүүхдийн биеийн байдал хүндэвтэр байна
Монголбанкны нэрэмжит эрдэм шинжилгээний хуралд оролцохыг урьж байна
З.Нарантуяа: Валютын нөөц, экспортын орлогыг нэмэгдүүлэх чиглэлд Хөгжлийн банк хөрөнгө оруулна
Чингис хаан Үндэсний музейгээр долоо хоногт 10175 үзэгч үйлчлүүлжээ
“Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл маргааш дуусна
Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулган гуравдугаар сарын 17-нд нээнэ
Турах хамгийн сайн аргыг эрдэмтэд нэрлэлээ

Хүмүүс турах гэж хоолоо сойж, биеийн тамир, фитнесээр хичээллэж, элдэв эм бэлдмэл хэрэглэдэг бол эрдэмтэд огт өөр, эрүүл мэндэд ямар ч хоргүй аргыг санал болгож байна. Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар бол өдөр тутам жингээ үзэж, биеийн жин, гадаад төрхөндөө орж байгаа өөрчлөлтийг хэмжин тэмдэглэл хөтлөн, график хийх нь сэтгэл зүйн хувьд нөлөөлж турахад сайнаар нөлөөлдөг гэнэ.
Энэ нь амжилтаа ямагт мэдэж үүндээ урамшсанаар турах явцыг хурдасгаж өгдөг юм байна.
Энэ судалгаанд турахыг хүссэн 162 хүн оролцсонд мэргэжилтнүүд дараах зорилго дэвшүүлжээ. Эхлээд биеийн жингийнхээ ердөө л нэг хувийг хас, тэгээд үүнийгээ 10 хоног хадгалж, жин нэмэхгүй тэс. Үүнийг хэрэгжүүлж чадсан хүн дахиад жингээсээ нэг хувийг хас. Ийм байдлаар биеийн жингийнхээ 10 хувийг хасна.
Ингэхдээ өдөр бүр жингээ үзэж хасагдаж байгаа нэг хувийг чамлахгүйгээр урамшин үүнийгээ график болгон тухай бүр тэмдэглэж байх ёстой гэнэ.
Ингэснээр жин хасах явц үр дүнтэй болж алхам алхмаар урагшилна. Турах явц жил ч үргэлжилж болно, ганцхан үүнийгээ алдахгүй өдрөөс өдөрт бага багаар хассаар хоёр дахь жилээс нь жингийнхээ 40 хувийг гээж таван жилийн дараа гэхэд та хүссэн үр дүндээ хүрнэ гэнэ.
туршаад үз, бүсгүйчүүд минь

0 Сэтгэгдэл
2015.06.19