Т.ДЭЛЭГЖАРГАЛ ТУСГАЙ ОЛИМПЫН ӨВЛИЙН НААДМЫН АВАРГА БОЛЛОО
Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн ойролцоо хальсан бохир усны шугамын бөглөөг гаргаж, орчны цэвэрлэгээг хийж байна
“Цагаан алт” хөтөлбөрийг хэрэгжүүлэх үзэсгэлэн зохион байгууллаа
Дундговь аймгийн хоршоологчид 54,3 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлд хамрагджээ
ХӨСҮТ: Цахилгаан менингитээр батлагдсан нэг хүүхдийн биеийн байдал хүндэвтэр байна
Монголбанкны нэрэмжит эрдэм шинжилгээний хуралд оролцохыг урьж байна
З.Нарантуяа: Валютын нөөц, экспортын орлогыг нэмэгдүүлэх чиглэлд Хөгжлийн банк хөрөнгө оруулна
Чингис хаан Үндэсний музейгээр долоо хоногт 10175 үзэгч үйлчлүүлжээ
“Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл маргааш дуусна
Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулган гуравдугаар сарын 17-нд нээнэ
“Ухаалаг” хотыг захирагч бус дата удирддаг болно

Шинжлэх ухаан, техник технологи хурдацтай хөгжиж байгаа энэ үед дэлхийн хотууд ухаалаг хот болохын төлөө зорилт тавин ажиллаж байна. Улаанбаатарын хувьд ч энэ хөгжил дэвшилтэй хөл зэрэгцэн алхахын тулд “Ухаалаг хот” төслийг хэрэгжүүлж эхлээд буй. Тухайлбал, ухаалаг нийтийн тээвэр төсөл. Уг төслийг БНСУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа. Мөн ирэх сарын 1-нээс төрийн бүх үйлчилгээг нэг цонхоор авдаг болно хэмээж буй. Өнөөдрийн байдлаар төрөөс иргэд 500 гаруй үйлчилгээ авдаг юм байна. Энэ мэтчилэн “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд олон төслийг БНСУ-ын хувийн болон Засгийн газрын хөрөнгө оруулалтаар хийнэ гэсэн хэлэлцээрт хүрсэн гэнэ.
“Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөр хэрэгжсэнээр төрийн үйлчилгээтэй холбоотой бүх төрлийн мэдээ, мэдээллийг онлайнаар шууд авах боломж бүрдэхээс гадна, төрийн үйлчилгээ цэвэр тунгалаг болох юм. Цаг хугацаа, орон зайнаас үл хамааран төрийн үйлчилгээг гар утаснаасаа, байгаа газраасаа авах боломжийг “Смарт сити” бүрдүүлдэг учраас дэлхийн хотууд үйлчилгээгээ иргэддээ ойртуулсан хамгийн төгс шийдэл хэмээн сонгох болж. Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын 500 гаруй хот “Смарт сити”-г үйлчилгээндээ нэвтрүүлжээ. Улаанбаатар хот 2020 он гэхэд Ухаалаг хотуудын тоонд орж, үйлчилгээндээ “Смарт Сити”-г бүрэн нэвтрүүлэх зорилт тавин ажиллаж байгаа аж. Иймээс ч ирээдүйд хотыг захирагч бус дата удирддаг болно гэж байлаа. Ухаалаг хотын гол зорилго бол иргэд нь тайван, стрессгүй байхад чиглэж буй юм. Нийслэлийн Засаг даргын тамгын газраас ойролцоогоор 4.2 тэрбум төгрөгийн өртөг бүхий “Ухаалаг хот” хөтөлбөр хэрэгжүүлж эхлээд байна.
Дэлхийн ухаалаг хотуудад БНСУ-ын Сонгдо, Инчон хот зүй ёсоор ордог байна. Иймээс Нийслэлийн мэдээллийн технологийн газар, БНСУ-ын Инчон Ю-Сити болон "Нанометал" ХХК хамтран "Ухаалаг Хот" олон улсын семинар зохион байгууллаа. Семинараар олон улсын экспертүүд БНСУ-ын Инчон, Сонгдо хот хэрхэн ухаалаг гэх тодотголтой болсон туршлага, Улаанбаатар хотын "Ухаалаг хотын чиг хандлага, цаашдын зорилго, төлөвлөгөө"-г танилцуулсан юм.
Инчон хотыг эдийн засгийн чөлөөт бүс болгон хөгжүүлэхийн тулд шат дараатай арга хэмжээ авч мастер төлөвлөгөөг 2003-2022 он хүртэл боловсруулсан байна. Ингэхдээ 21 их наяд төгрөг төсөвлөж, 170 000 хавтгай дөрвөлжин километр газар нутгийг хамруулсан гэнэ.
Харин Улаанбаатарын хувьд Ухаалаг хот болохын тулд хэрхэн ажиллаж байгаа талаар Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга Б.Бат-Өлзий “Одоо дүүрэг бүр хяналтын камерын системтэй болсон. Энэ нь үргүй зардлыг хэмнэж байна. Харанхуй гудамжинд явдаг байсан үе удахгүй ард хоцорно. Бидний ажил ухаалаг болохын хэрээр үргүй зардал багасч цаг хугацаа ч хэмнэж байгаа. Мөн сүүлийн үед гарч байгаа дэвшилтэт технологиудыг цаг алдалгүй оруулж ирж байна. Жишээ нь, ирэх жил нийслэлд болох АСЕМ-ын уулзалтад зориулж хүний царай таньдаг систем суурилуулах гэж байна. Энэ хурлын үеэр манай улсад ямар ч гэмт хэрэгтэн нэвтэрч болзошгүй юм. Иймээс үүнээс сэргийлэх үүднээс дээрх үйл ажиллагааг зохион байгуулж буй. АСЕМ-ын уулзалтаар аюулгүй хот гэдгээ батална. Нийслэлийг 2020 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөөнд ч дээрх ажлууд багтсан” хэмээв.
Аливаа нэг төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд санхүүжилт бэрхшээл болдог. Тэгвэл Улаанбаатарыг ухаалаг хот болгоход БНСУ-ын бизнесийнхэн хөрөнгө оруулах сонирхолтой байгаа гэдгээ илэрхийлсэн аж. Энэ талаар БНСУ-ын Инчон хотын эдийн засгийн чөлөөт бүсийн захирал Үоо Sikyung “Аливаа хотыг хөгжүүлэхдээ хоёр хэсэгт хуваадаг. Нэгдүгээрт, шинээр хот төлөвлөх, хоёрдугаарт хуучин хотыг шинэ хот болгох. Ер нь, нийт ажиллагааны 65 хувь нь шинэ хот байгуулах байдаг. Сонгдо хотын хувьд далай дээр шинээр газар үүсгэж дэд бүтэц, инженерийн барилга байгууламж, хог хаягдлын менежмент зэргийг шинээр зохион байгуулсан. Хотын төлөвлөгөө нь хүмүүсийн хэв маяг онцлогт тохирсон байх ёстой. Хөрөнгө оруулалтыг зөвхөн хувийн хэвшил эсвэл төр дангаараа даах боломжгүй. Иймээс олон нийтийн хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар шийддэг. Төрийн өмчийн компани нь төлөвлөгөөг нь гаргаад хувийн өмчит компаниуд туслан гүйцэтгэгч хийдэг” гэв.

0 Сэтгэгдэл