Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Японд хорт хавдрыг гуравхан минутын дотор илрүүлнэ

Японы эрдэмтэд хорт хавдрыг ердөө гурван  минутын дотор ганцхан дусал цуснаас нь шинжлээд эрт үед нь  илрүүлэх арга нээсэн байна. “Энэ технологи нь ходоод, шулуун гэдэсний хавдар эхэлж байх үед тэндээс авсан ганц дусал цусаар оношлох боломжтой болж байгаа юм” гэж Сава их сургуулийн дэргэдэх Тоёсю эмнэлэгтэй хамтран ажиллдаг MYTECH компанийн эрдэм шинжилгээний ажилтан Кацуюки Хасэгава хэлжээ.
Уг компани цусны бүтцэд шинжилгээ хийж хавдар илрүүлэх тусгай металлаар хийсэн хавтан бүтээсэн юм байна. Энэ хавтангийн тусламжтайгаар хэт ягаан туяа, бусад төрлийн зүйл ашиглан хүний цусанд хорт хавдар байгаа эсэхийг тодорхойлно гэнэ. “Энэ бол дэлхий дээр шинэ нээлт. Үүнийг маргаашаас  эхлээд л дэлхийн аль ч эмнэлэгт ашиглах боломжтой” гэж Хасэгава хэлжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан