Т.ДЭЛЭГЖАРГАЛ ТУСГАЙ ОЛИМПЫН ӨВЛИЙН НААДМЫН АВАРГА БОЛЛОО
Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн ойролцоо хальсан бохир усны шугамын бөглөөг гаргаж, орчны цэвэрлэгээг хийж байна
“Цагаан алт” хөтөлбөрийг хэрэгжүүлэх үзэсгэлэн зохион байгууллаа
Дундговь аймгийн хоршоологчид 54,3 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлд хамрагджээ
ХӨСҮТ: Цахилгаан менингитээр батлагдсан нэг хүүхдийн биеийн байдал хүндэвтэр байна
Монголбанкны нэрэмжит эрдэм шинжилгээний хуралд оролцохыг урьж байна
З.Нарантуяа: Валютын нөөц, экспортын орлогыг нэмэгдүүлэх чиглэлд Хөгжлийн банк хөрөнгө оруулна
Чингис хаан Үндэсний музейгээр долоо хоногт 10175 үзэгч үйлчлүүлжээ
“Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл маргааш дуусна
Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулган гуравдугаар сарын 17-нд нээнэ
Дөрвөн жил дуншсан ”Амгалан” төрөх ашиглалтад орох нь

Манай улсад амаржих газрын барилгууд өндийж өгдөггүй “жамтай”. Байгаа хэдэн төрөх эмнэлгийн ор нь хаанаа ч хүрэлцэхгүй тулгар биетэй эхчүүд ко¬ридорт төрөх нь хэвийн үзэгдэл болсон. Жишээ нь, бидний нэрлэж заншснаар гуравдугаар төрөх буюу “Амгалан” төрөхийн шинэ барилгын шавыг анх 2010 онд тавьж, 2013 онд ашиглалтад оруулна гэж байсан ч сураг алдарсан. Хамгийн сүүлд УИХ дахь эмэгтэй гишүүдийн албан бус бүлгийнхэн очиж барилгын явцтай танилцаж, Засгийн газраас санхүүжилтийг нь яаралтай шийдүүлж, энэ оны дөрөвдүгээр сар гэхэд ашиглалтад оруулахын төлөө ажиллана гэж байсан. Иймээс иргэд дөрөвдүгээр сард “Амгалан” төрөх эмнэлэг шинэ байрандаа орно гэсэн хүлээлт тээж үлдсэн. Төрөхийн ор хүрэлцээгүй гэсэн шалтгаанаар эмнэлэгт хэвтэж эмнэлгийн тусламж үйлчилгээ авч чадахгүй байгаа эхчүүдийн хувьд магнай нь тэнийж, одоо л нэг төр засаг маань эхчүүддээ анхаарал хандуулж байна даа гэсэн бодол тээж ирсэн.
Гэсэн ч санхүүжилт удааширч бй гэсэн шалтгаанаар ашиглалтад оруулах хугацааг зургадугаар сарын 1 болгон хойшлуулсан. Харамсалтай нь одоо зургадугаар сар шувтарч байхад “Амгалан” төрөх шинэ байрандаа нүүж ороогүй л байна.
Энэ талаар тус төрөхийн дарга Д.Бат-Очироос тодруулахад “Бид барилгын ажилд оролцохгүй байгаа. Гүйцэтгэгч компани нь биднийг хэзээ шинэ байрандаа нүүж ор гэнэ, тэр үед нь л орно. Манай зүгээс нүүж орох бүх бэлтгэлээ хангасан. Бид эмнэлгийнхээ тусламж үйлчилгээг хүргэ¬хийн хажуугаар орон байр¬ны асуудалдаа анхаарал хандуу-лахаас өөр аргагүй байгаа нь үнэн. Хэрэв амаржихын барилга ашиглалтад орчих юм бол нэг ч гэсэн асуудалд санаагаа зовоохгүй ажил үүргээ гүйцэтгэх нөхцөл бүрдэнэ шүү дээ” гэв. Иймээс нийслэлийн Эрүүл мэндийн газраас лавлахад “Уг нь зургадугаар сард ашиглалтад оруулна гэж байсан ч хөрөнгө нь шийдэгдэхгүй гэсээр өнөө хүрсэн. Манайхаас 2015 оны төсвийг нь шийдээд эрхийг нь шилжүүлсэн. Захиалагч нь гүйцэтгэгчтэй гэрээ хийгээд ажиллаж байгаа. Санхүүжилт нь хэзээ орох, эмнэлгийн барилгыг хэзээ ашиглалтад оруулах талаар гэрээ хийсэн нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар мэдэж байгаа. Тэндээс мэдээлэл ав” хэмээв.
Гуравдугаар төрөх нь 1966 онд 150 ортойгоор Найрамдлын районы төрөх эмнэлэг нэртэйгээр байгуулагдсан бөгөөд 1990-ээд онд төрөлт эрс буурсан гээд 1998 онд татан буулгасан байна. Харин 2000 онд 45 ортойгоор дахин ашиглалтад оруулсан ч өнөөдөр ачааллаа дийлэхээ больж өдөртөө 95-100 эх хүлээн авахаас өөр аргагүйд хүрчээ. Ачааллаасаа хоёр дахин олон эхийг хүлээн авч байдаг тул тус эмнэлэгт эхийн эндэгдэл ч буурахгүй байгаа юм. Баянзүрх дүүргийн 300 мянган иргэнд “Амгалан” төрөх гэх 45 ортой эмнэ¬¬лэг үйлчилж буй гээд бодохоор үнэхээр чамламаар тоо санагдана. Өдрийн 12:00 цагийн үед тус эмнэлгийн хүлээн авахаар орж зарим эхчүүдтэй уулзахад өөрийгөө Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны иргэн С.Алтанчимэг хэмээн танилцуулсан бүсгүй “Төрөх болоогүй байна буц гэж байна” гэсээр гарч ирсэн. Мөн тэрээр “Уржигдраас хойш өвдөж эхэлсэн. Өчигдөр ирж үзүүлэхэд төрөх болоогүй байна гээд хүлээж аваагүй. Өнөөдөр ирсэн бас л адил хариу хэлж байна. Манайх Хонхорт байдаг. Ийшээ ирэх гэж бараг цаг явдаг. Иймээс эгчийндээ амьдарч байгаа. Манай Хонхор тосгон Баянзүрх дүүрэгт харьяалагддаг. Тэндээс эмнэлгийн тусламж үйлчилгээ авах гэж 30 километр зам туулж ирдэг. Төрөх эмнэлэг бол нийслэлчүүдэд хамгийн хэрэгтэй байгаа зүйл. Гэсэн ч төр засгаас тэр бүр ач холбогдол өгөхгүй байгаа санагддаг. Хааяа хэвлэл мэдээллийг хэрэгслээр нэг яригдаад л өнгөрөх юм” гэж байв.
Ингээд нийслэлийн Хөрөнгө оруулалын газраас “Амгалан” төрөхийн талаар мэдээлэл авахаар очиход тус газрын Захиалагчийн хэлтсийн дарга Б.Лхагважав “150 ортой “Амгалан” төрөх эмнэлгийн барилга угсралтын ажил өнөөдрийн байдлаар 95 хувьтай байна. Үндэсний их баяр наадмын өмнө ашиглалтад оруулна. Одоогоор 2015 оны нийт санхүүжилт нь шийдэгдээгүй. Энэ онд 1.9 тэрбум төгрөг төсөвлөсөн. 2014 онд улсын төсвөөс 2015 онд шилжих ёстой 890 сая төгрөг байгаа. Гэтэл энэ мөнгийг 2015 оны төсөвт суулгаагүй. 2015 онд батлагдсан 1.9 тэрбум төгрөг Нийслэлийн Засаг даргын эрхээр шилжээд “Цамхаг” констрашнтай гэрээ хийгээд явж байна. Барилгын ажил удааширч буй шалтгаан нь өнөө л санхүүжилт. Тус төрөхийн барилга санхүүжилтээс хамаараад хоёр удаа гэрээний хугацаа сунгагдсан. 2013-2014 онд Үндэсний аудитын газраас шалгалт оруулаад 2014 оны зургадугаар сард шалгалтынхаа дүнг Засгийн газарт танилцуулсан. Энэ хооронд хөрөнгө нь тухайн оныхоо төсөвт суугаагүй. Зургадугаар сар гарч байж төсвийн тодотголд суусан. Үүнийхээ гүйцэтгэлээ авах гэж 2014-2015 он дамжиж санхүүжилтээ бага багаар авч ирсэн” хэмээв. Ийнхүү барилгынхаа санхүүжилтийг дусал дуслаар өгсөөр Үндэсний их баяр наадмын өмнө “Амгалан” төрөхийн шинэ барилга ашиглалтад оруулах сураг сонстов. Гэхдээ бас эргэлзээтэй. Манай барилгын компаниуд хэзээ амласан хугацаандаа ашиглалтад өгдөг байлаа гэсэн бодол олон хүний толгойд эргэлзэж буй нь мэдээж.
Баянзүрх дүүргийн тамгын газрын зүүн талд баригдаж байгаа III амаржих газрын шинэ барилгыг гаднаас нь харвал Төрөх эмнэлгийн байшин маань өнгө үзэмж сайтай, цонх шилийг нь хийчихэж. Боломжийн л барилга сүндэрлэсэн харагдлаа. Цаашдаа “Амгалан” төрөхийн барилгаас гадна шинээр баригдаж буй Дөрөвдүгээр төрөх, Хоёрдугаар төрөхийн барилгын асуудал шийдэл хүлээсэн хэвээр байна.

0 Сэтгэгдэл