Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ж.Мөнхбатад хар тамга дарсны учир

Харвардын их сургуульд сурахын тулд бусдын бизнес, намаа, даргаа худалдахаас сийхгүй залуусын дуулиан тасрахгүй нь. НАМЗХ-ны ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэтэй АНУ-д залилангийн хэрэгт холбогдсон тухай мэдээлэл хэвлэлээр гараад цөөнгүй хонов. "Ардын хүүгийн давж болдоггүй наадам уу" гэх бор шувуу ч нисч л байна. Л.Оюун-Эрдэнийн зүгээс энэхүү мэдээллийг үгүйсгэж байгаа ч Ө.Энхтүвшинг намын дарга байхад нь өөрийнхөө хэрэгт хутгаад амжсан юмсанж. АНУ-д 15 жил амьдарч буй М.Ариунбатын бизнес, амьдралаар тэрээр тоглоод өнгөрсөн талаар тив алгасан амьдарч буй тэрээр гомдоллож байна. Түүний хэлснээр энэ хэрэгт Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан холбогджээ.

Үйл явдал ингэж өрнөжээ. Гадныхнаас халуун будаа идэж, хэл амаа түлэхээс буцахгүй Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан хоёр 2012 оны УИХ-ын сонгуулийн өмнөх бэлтгэл ажлаар 2011 оны аравдугаар сард АНУ-д очсон байна. Ингэхдээ М.Ариунбатын компаниар Washington DC-д үйлчлүүлсэн аж. Тус компани 2011 oноос хойш  “Tysons College”-той хамтран ажиллаж, тус коллежийн Dr.Mehdi Banai захирлын ачаар Монголын олон иргэн АНУ-д жуулчлалаар очих, суралцах боломжтой болгожээ. М.Ариунбат удаан хөөцөлдөж байж тус коллежид Монгол оюутнууд үндсэн сургалтанд сарын  $500 төлбөр авч суралцах боломжтой болсон гэнэ. М.Ариунбатын компани нь АНУ-д айлчилсан Ерөнхийлөгчийн албан ёсны айлчлал, Сүхбаатар, Баянхонгор аймгийн захиргаа, Эрчим хүч, Хөдөлмөрийн яам, Ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн алба, Улаанбаатар хотын захиргаа болон бусад компани их дээд сургууль зэрэг олон байгууллагын АНУ-д зорчих албан ёсны ажлыг хамтран зохион байгуулж байжээ. Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар очсоноор бүх зүйл орвонгоороо эргэжээ. Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан 2011 онд АНУ-д очсоноосоо хойш жилийн дараа буюу 2012 oны есдүгээр сард АНУ-д МАН-ын гишүүдэд зориулсан  сургалт зохион байгуулах хүсэлт тавьсан байна. Ингээд МАН-ын даргын нэр дээр “Tysons Collegе” компанийн захиралд “Leadership мanagement” сургалт сeминар зохион байгуулах тухай албан тоот явуулсан гэнэ. Үүний хөлсөнд MAН-aaс 8200 ам.доллар шилжүүлсэн. Энэ мөнгөөр дээрх сургалт, семинарын бэлтгэл ажлын төлбөр болон НАМЗХ-ны гишүүн Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ, Дашзэвэгийн Амарбаясгалан нарын Georgetown university-center for Language education and Development-ийн англи хэлний курсийн бүртгэлийн хураамжийг төлсөн байна. Ингээд Л.Оюун-Эрдэнэ англи хэлний курст суралцах бүртгэлдээ тэнцэж, харин Д.Амарбаясгалан тэнцээгүй гэнэ. Харин дараа нь Л.Оюун-Эрдэнэ МАН-аас шилжүүлсэн өөрийнх нь мөнгө, авна гэж шүүхэд хандсан аж. АНУ-ын шүүхээр хэрэг шийдэгдэх явцад МАН-ын даргын энэ албан бичиг хуурамч болох нь тогтоогджээ. Гэнэт ийм асуудал гарч ирсэн учраас намын дарга Ө.Энхтүвшин ч үүнийгээ хүлээн зөвшөөрч АНУ-ын Элчин сайдын яаманд хандсан аж.

Дээр дурдсан сургалт, семинараар АНУ-д Монголын 30 иргэн хоёр групп болон 2012 оны арванхоёрдугаар сарын 3-нд АНУ-д ирэх хөтөлбөртэй байсан аж. Бүгд “Tysons Collegе”-д ирж “Leadership Management” семинарт оролцоно гэж баримт бүрдүүлж виз авчээ. Нэг групп нь Нийслэлийн ИТХ дахь  АН-ын төлөөлөгчид. Тэд Las Vegas - Washington DC  хотоор “Ар Монгол” аялал жуулчлалын компаниар газарчлуулж аялсан байна. Өөрөөр хэлбэл семинартаа суулгүйгээр сэмхэн найрлацгаасан гэсэн үг. Ингэхдээ НИТХ дахь МАН-ын төлөөлөгчдийг Д.Амарбаясгалан ахалж Miami хотоор аялжээ. Ингэхдээ виз авахад нь жуулчилсан М.Ариунбаттайгаа ч холбогдоогүй ажээ. Ингээд бүх зүйл өнгөрсний дараа 2013 оны нэгдүгээр  сард Л.Оюун-Эрдэнэ  Washington DC–д англи хэлний курст сурахаар очиж. Л.Оюун-Эрдэнэ АНУ-д ирснээсээ нэлээн хойно “Д.Амарбаясгалан  бид хоёр ямарч холбоогүй, МАН-аас шилжүүлсэн 8200 ам.доллар бол миний хувийн мөнгө, надад эргүүлж өг” гэж шаардсан аж.Тухайн үед “Tysons Collegе-ийн нэр дээр АНУ-ын виз авсан хүмүүс АНУ-аар аяласан ч сургуульд бүртгүүлээгүй, төлбөр тооцоо хийгээгүй. Тэгсэн хэрнээ дээрх зардлыг М.Ариунбатаас нэхэн дарамталж, “Tysons College” болон түүний компанийг шүүхэд өгч, нэг сая ам.доллар нэхэмжилжээ. Ингэж байхдаа тус компанийн нэр, Dr.Мehdi Banai захирлын гарын үсгийг хуурамчаар үйлдэн Монголд суугаа АНУ-ын Элчин сайдын яамнаас виз хүсч залилахыг завдсан байна.Тэрээр хуурамч бичгээ МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбатад өгч визэнд оруулсан байна. Мэдээж хуурамч бичиг баримт гэдгийг нь мэдээгүй Ж.Мөнхбат АНУ-ын ЭСЯ-наас хар тамга дарахад нь гайхаж, зарга хийх гэсэн ч НАМЗХ-ны ерөнхийлөгч О.Оюун-Эрдэнэтэй холбоотой болохоор холбооныхоо нэрийг бодоод чимээгүй өнгөрсөн аж.

М.Ариунбат “Би энэ хэргийн хохирогч болсон төдийгүй миний босгосон амьдрал, ажил хөдөлмөр, биенес бүгд дууссан. Миний амьдралыг үрэн таран хийчихээд энхийн цагаан тагтаа болон жүжиглэж байгаа Л.Оюун-Эрдэнийг би үзэн ядаж байна” гэж гасалж сууна.

Хэрэв Л.Оюун-Эрдэнэ энэ үйлдлээ зогсоохгүй бол АНУ-ын шүүхээр шийдэгдсэн, нотлох баримттай хэргүүдийг нь дэлгэнэ гэж М.Ариунбат ярьж байна. Хүний нутагт хүний өөрийн амьдралыг болгож, монголчууддаа хямд зардлаар суралцахад нь тусалж байсан жирийн залуугийн амьдралаар ийнхүү Л.Оюун-Эрдэнэ тоглосон аж. Эх орноосоо хол амьдарч буй М.Ариунбатыг “хэрэгтэн” болгочихож дөнгөнө гэж бодсон Л.Оюун-Эрдэнийн үнэн төрхийн талаар ийнхүү илчилж байна. Зүүдээ ярих гээд хулгайгаа ярив гэгчээр дахиад гүтгэвэл АНУ-д холбогдсон хэргийнхээ тухай дэлгүүлж магадгүй нь ээ. 

0 Сэтгэгдэл
Ene ugaasaa hudlaa ih zantai mangar am8tan bn lee sh dee. Iim l yum hiij yavdag bh n
МАН-ын залгамж халаа боловсон хүчнээ ингэж л бэлдэж бна.
Ийм намын нэр төр гутаасан юмнуудыг намаасаа хөөж явуулуул таарна Оюун эрдэнэ шиг нөхдүүд улс их хуралд орох юм бол яаж луйвар хийх нь тодорхой харагдаж байна
Л.Оюун-эрдэнэ нь МАН-ын нэр барьж худал үйл хийж буй тул намаасаа уучлал хүсэх ба НАМЗХ тэргүүнээс өөрийн сайн дураар огцрох хэрэгтэй АНУ-ын онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайдаас албан ёсоор уучлалыг албан тоотоор хүргүүл
харвардыг төгслөө юу архидаж шоудаж лүйвар хийж яваад л ирээ биз
НАМЗХ ugaasaa baliar zawaan yumaa iim muuhai luiwar hiij bh ch gej gej de neg ni hunii nutagt amidrah geed ydaj bhad arai bish yum aa
oyun erdene gej ugaasaa hogiin luiwarchin shde iim humuusiig tolgoi deeree l gargaj boldoggui yum shuu de
oyun erdene gej ugaasaa hogiin luiwarchin shde iim humuusiig tolgoi deeree l gargaj boldoggui yum shuu de
Хамгийн их уншсан