Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна

Гамшгийн эсрэг үндэсний төвөөс энэ сард гол үерлэх, үер бууж болзошгүйг анхааруулж байна. Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр энэ сард гол, мөрний усны түвшин олон жилийн дундажтай ойролцоо байх төлөвтэй байгаа аж.
Сэлэнгэ мөрний дагуу болон Хэнтийн нурууны зүүн хажуугаас урсах Онон, Хэрлэн, Халхголын усны түвшин олон жилийн дунджаас 20-40 см их, бусад гол, мөрний усны түвшинг олон жилийн дундажтай харьцуулахад ойролцоо байх төлөвтэй ажиглагдсан гэнэ. Хэдийгээр ихэнх гол, мөрний усны дундаж хэмжээ олон жилийн дунджаас бага байх төлөвтэй боловч энэ сард орох хур тунадасны эрчимшил, хэмжээнээс шалтгаалан усны түвшин огцом нэмэгдэж үерлэх, уулын ам, бэл, хуурай сайр, гуу, жалгаар уруйн үер бууж болзошгүйг анхаарууллаа.

Иймд гол, мөрөн болон хуурай сайр, гуу жалга даган нутаглаж буй малчид, ард иргэдийг үер усны аюулаас болгоомжлох, үерийн уснаас хамгаалсан суваг, шуудуу татах, тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаатай зам, гарам, гарцаар зорчихыг Гамшгийн эсрэг үндэсний төвөөс анхааруулж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан