Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хуурамч мөнгө үйлддэг гурван бүлэг баригдав

ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх элтсийн ажилтнууд хуурамчаар мөнгөн тэмдэгт үйлдэж, гүйлгээнд оруулж байсан гурван бүлэг этгээдийг баривчилсан байна.

Эдгээр бүлэг этгээдүүд одоогоор гүйлгээнд 17 сая төгрөг оруулсан нь нотлох баримтаар илэрчээ. Нэг жил гаруйн өмнө буюу 2014 оны зургадугаар сард Монголбанкны Ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хороо, ЦЕГ-ын дарга нар хамтран хуурамч мөнгөн дэвсгэрт гүйлгээнд орсон тохиолдолд хамтран ажиллаж эрүүгийн хэрэг үүсгэх тухай тушаалд гарын үсгээ зурцгаасан. Энэ тушаал гарахын өмнөхөн хуурамч мөнгө гүйлгээнд оруулахыг завдсан хэрэг гарч, баригдаж байжээ. Тушаал гарсны дараа ч ЭЦГ-ынхан зарим арилжааны банкуудад хуурамч мөнгө багагүй хэмжээгээр шилжүүлэх болсны мөрөөр орж эрэн сурвалжах ажиллагааг эхлүүлсэн байна. Ингэснээр  У,Г нараар ахлуулсан дээрх гурван бүлгийг илрүүлээд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан