Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Тендерийн ажил гүйцэтгэхдээ хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт мөрдөж ажиллана уу

Энэ намар Улаанбаатар хотод олон улсын хэмжээний томоохон хурал, чуулган зохион байгуулах, ирэх онд АСЕМ-ынуулзалт хийхтэй холбоотой нийслэл хот бүтээн байгуулалтын ажлаа шуурхай зохион байгуулахад анхаарал тавьж байна. Тендерийн сонгон шалгаруулалтыг шуур­­­­­­­­­­хай­­лахаас гадна гүй­­цэт­­­­­гэ­­­лийг богино хуга­­­­­цаанд чанартай хийх  чад­вар­тай, хариуцлагатай компанийг шалгаруулах мөн компанийн ажилчид, хөндлөнгийн иргэ­дийн амь нас эрүүл мэнд, эд хөрөнгийг эрсдлээс хам­гаа­лахад Нийслэлийн Худал­дан авах ажиллагааны мэргэж­лийн байгууллага ач холбогдол өгч ажилладаг.

Хотын төвийн шугам хоолойн засварын ажил болоод зуслангийн чиглэлийн автозам шинэчлэх ажил ид өрнөж буй энэ үедкомпаниудад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарыг чанд мөрдөж ажиллахыг анхааруулж байна.

Жил бүрийн зун намрын улиралд бүтээн байгуулалтын тэр дундаа барилгын салбарт хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдсанаас болж осол гэмтэл олноор гарч, хүний амь нас эрсддэг. Үүнээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор Нийслэлээс “Барилга угсралтын үйл ажиллагаанд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлыг зохицуулах нийтлэг журам” гарган мөрдөж байгаа. Мөн Нийслэлийн Худал­­­дан авах ажиллагааны газ­раас тендерт оролцогчдод “мэргэж­лийн хөдөлмөр хамгаал­­лын инженертэй байх бөгөөд үндсэн ажилтан байх”, “Ажилчдын болон гуравдагч этгээдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг даатгуулсан байхгэсэншаардлагыг тавьдаг.  Иймд аж ахуйн нэгжүүд хөдөл­мөр хамгааллын инженерийг талбайд ажиллуулж холбогдох дүрэм, журам, стандартыг хангуу­лах, технологийн шинэч­лэлтэй холбогдуулаад тэдгээ­­рийн аюулгүй ажилла­гааны зааварчилгааг тогтмол өгч хэвших, хөдөлмөр хам­гаал­лын хувцасаар хангах болон хэрэглэж хэвшүүлэх, тус­лах ажилтныг мэдээллээр хан­гах, шаардлагатай тэмдэг тэмдэг­лэгээ, хашлага хаалтыг стандартын дагуу хийж байр­шуулах зэрэг анхан шат­ны шаардлагыг хатуу баримт­лах, дагаж мөрдөхийг анхааруулья.

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан