Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Налайхын иргэд сонгуульдаа идэвх муутай оролцов

Нийслэлийн анхны дагуул хот гэгдэж байсан Налайхын захирагчийн сонгууль өчигдөр болсон юм. 18.00 цагийн байдлаар  нэрсийн жагсаалтанд бүртгүүлэгсдийн 33,1 хувь нь л саналаа өгөөд байгаа тухай НЗДТГ-ын хэвлэлийн албанаас мэдээлсэн юм. Сонгуульд найман хүн нэр дэвшин өрсөлдсөн юм. Тус дүүргийг нийслэлийн дагуул хот болгохоор нийт иргэдийнх нь 96 хувь санал өгснөөр НИТХ-ын тогтоолоор дөрөвдүгээр сарын 03-нд эрх олгосон. Налайх дүүрэгт хот байгуулснаар  өрхийн аж ахуй, тээвэр ложистик, бөөний худалдаа, хүнсний үйлдвэрлэл, барилгын материалын үйлдвэрлэл, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, шинэ технологи нутагшуулах парк бүхий хот болон хөгжиж, 2030 он гэхэд 65000 орчим хүн амтай хот болох урьдчилсан тооцоог гаргасан  юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан