Т.ДЭЛЭГЖАРГАЛ ТУСГАЙ ОЛИМПЫН ӨВЛИЙН НААДМЫН АВАРГА БОЛЛОО
Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн ойролцоо хальсан бохир усны шугамын бөглөөг гаргаж, орчны цэвэрлэгээг хийж байна
“Цагаан алт” хөтөлбөрийг хэрэгжүүлэх үзэсгэлэн зохион байгууллаа
Дундговь аймгийн хоршоологчид 54,3 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлд хамрагджээ
ХӨСҮТ: Цахилгаан менингитээр батлагдсан нэг хүүхдийн биеийн байдал хүндэвтэр байна
Монголбанкны нэрэмжит эрдэм шинжилгээний хуралд оролцохыг урьж байна
З.Нарантуяа: Валютын нөөц, экспортын орлогыг нэмэгдүүлэх чиглэлд Хөгжлийн банк хөрөнгө оруулна
Чингис хаан Үндэсний музейгээр долоо хоногт 10175 үзэгч үйлчлүүлжээ
“Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл маргааш дуусна
Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулган гуравдугаар сарын 17-нд нээнэ
Төв замыг хугацаанаас нь зургаан хоногийн өмнө ашиглалтад оруулна

Нийслэлийнхэн өвөлжилтийн бэлтгэлээ базааж дулааны шугамуудыг засварлах ажилд ханцуй шамлан орсон. Үүний эхлэл болгож нийслэлийн төв хэсэг болох Драмын театраас Төв шуудан хүртэл, Төв шуудангаас Баруун дөрвөн зам хүртэлх дулааны шугамыг өргөтгөн шинэчлэх ажил хийгдэж байгаа. Үүнтэй холбогдуулан өчигдөр нийслэлийн удирдлагууд ажлын явцтай танилцлаа. Төлөвлөгөө ёсоор зургадугаар сарын 7-ноос засварын ажил эхэлж 20-нд ашиглалтад орох ёстой гэсэн. Дулааны шугамыг өргөтгөл шинэчлэлтийн ажилд 12.65 тэрбум төгрөгийн хөрөнгийг Хөгжлийн банкнаас санхүүжүүлэхээр шийдвэрлэж “Хангилцаг”, "Эй Би Жи Энерго”, “Гандирс орд” ХХК-тай түншлэлийн гэрээг 2014 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр гэрээ байгуулан ажил гүйцэтгэж байгаа гэнэ.
Улаанбаатар хотын дулааны ЗА,Б магистрал шугам Драмын театраас Төв шуудан хүртэлх хэсэг нь 1956 онд, Төв шуудангаас баруун дөрвөн зам хүртэлх хэсэг шугам нь 1987 онд баригдаж ашиглалтад орж байжээ. Гэр хорооолын дахин төлөвлөлтиин ажилтай уялдуулан зургадугаар магистралиас ачаалал шилжүүлж орон сууцны VII хороолол, Дэнжийн 1000 орчим МҮРТХЭГ орчмыг төвлөрсөн дулаан хангамжийн системд холбох 40, 50 мянгатын өсөн нэмэгдэж байгаа дулааны эрчим хүчний хэрэглээг хангах мөн хуучирсан дэд бүтцийг шинэчлэх шаардлагаар тус шугамыг 2ф600/500 мм болгон өргөтгөх шаардлагатай болсон. Үүний улмаас дээрх ажлыг гүйцэтгэж эхэлсэн гэдгийг хотын удирдлагууд хэлсэн.
Дулааны шугам засвар шинэчлэлтийн ажил хэрхэн яьж байгаа талаар “Хангилцаг” ХХК-ийн талбайн инженер Н.Эрдэнэхүүгээс тодруулахад “Одоо ажил маань төлөвлөгөөнөөсөө тав хоногийн өмнө явж байгаа. Бид нэг ч өдрийн өмнө гэсэн ажлаа дуусгаж замаа нээхийн тулд гурван ээлжээр ажиллаж байна. Нийслэлийн хамгийн гол магистрал шугам Энхтайваны өргөн чөлөөгөөр явдаг. Дахин төлөвлөлтийн хүрээнд төв магистрал шугамуудыг томруулснаар гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хийгдэж байгаа Дэнжийн 1000, Их бага тойруу чиглэлийн иргэдийн барилга орон сууцны дулааны эх үүсвэр найдвартай хангагдана. Дээрх шугамыг 1959 онд хийхдээ хагас нэвтрэх байдлаар хийсэн байсан бол одоо бүтэн нэвтрэх сувгаар хийж байгаа тул ойрын 30-40 жилдээ энэ шугамыг өргөтгөх ажил хийгдэхгүй гэсэн давуу талтай” гэдгийг хэлсэн. Мөн тэрээр “Одоогоор хүндрэлтэй асуудал алга. Төлөвлөгөөний дагуу явахад хамгийн гол нь санхүүжилт цаг тухайдаа орох юм бол бид төлөвлөсөн хугацаандаа замаа ашиглалтад оруулна” гэв.
С.Очирбат: Одоогоор 430 метр шугамын ажил хийгдээд байна
Энэ үеэр Нийслэлийн Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатаас зарим зүйлийг тодрууллаа.

-Дулааны шугамын засвар шинэчлэлтийн ажил хэрхэн өрнөж байна вэ. Ажлын явц хэдэн хувьтай байна вэ?
-Энэ дулааны шугам сүлжээнүүд 30 жилийн насжилттай. Иймээс хотын төвийн дулааны эх үүсвэрийг найдвартай болгохын тулд дээрх засвар үйлчилгээг хийж байгаа. Одоо байгаа техникийн бүх нөхцөл байдлаар нь хамгийн том болгож байна. Энхтайваны өргөн чөлөөгөөр нийтдээ 1.7 километр дулааны магистрал шугамыг хоёр дахин томосгох ажил хийгдэж байа гэсэн үг. Зургадугаар сарын 1-нээс энэ ажил эхлээд одоогоор 430 гаруй метр ажил нь хийгдээд байна. Зургадугаар сарын 25 гэхэд Цэцэг төв хүртэл эхний ээлжийн ажил хийгдэх ёстой. Компанийн зүгээс чадвал энэ сарын 15-нд нээе, чадахгүй бол 15-наас хойш нээнэ гэсэн. Ямар ч байсан хугацаанаасаа таваас зургаан хоногийн өмнө хийж дуусгах бүрэн боломжтой гэж байгаа.
-Санхүүжилтыг нь цаг тухайдаа өгөх юм бол төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад оруулна гэж байсан. Санхүүжилтыг нь гэрээнд заасан хугацаандаа олгож байгаа юу?
-Тийм ээ. Хөгжлийн банк эхний санхүүжилтээ өгсөн. Санхүүжилтийн хувьд саадгүй явж байгаа. Бүтээн байгуулалтын энэ ажил хийгдснээр хотын төвийн гол шугам болон хотын төвийн өндөр, өндөр барилгуудын дулааны блансыг сайжруулна.

0 Сэтгэгдэл