Т.ДЭЛЭГЖАРГАЛ ТУСГАЙ ОЛИМПЫН ӨВЛИЙН НААДМЫН АВАРГА БОЛЛОО
Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн ойролцоо хальсан бохир усны шугамын бөглөөг гаргаж, орчны цэвэрлэгээг хийж байна
“Цагаан алт” хөтөлбөрийг хэрэгжүүлэх үзэсгэлэн зохион байгууллаа
Дундговь аймгийн хоршоологчид 54,3 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлд хамрагджээ
ХӨСҮТ: Цахилгаан менингитээр батлагдсан нэг хүүхдийн биеийн байдал хүндэвтэр байна
Монголбанкны нэрэмжит эрдэм шинжилгээний хуралд оролцохыг урьж байна
З.Нарантуяа: Валютын нөөц, экспортын орлогыг нэмэгдүүлэх чиглэлд Хөгжлийн банк хөрөнгө оруулна
Чингис хаан Үндэсний музейгээр долоо хоногт 10175 үзэгч үйлчлүүлжээ
“Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл маргааш дуусна
Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулган гуравдугаар сарын 17-нд нээнэ
Хөнгөлөлттэй зээл үйлдвэрлэгчдэд тулгуур болж чадсан уу

Манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа жижиг үйлдвэрүүд эргэлтийн хөрөнгө байхгүй, санхүүгийн боломжгүйгээс тоног төхөөрөмжөө шинэчилж, үйл ажиллагаагаа өргөтгөж чадалгүй өрхийн гэх тодотголоос салж чадалгүй, өдрийн хоолоо залгуулах төдийгээр явсаар эцэстээ үүд хаалгаа барих тохиолдол олонтоо. Иймээс үйлдвэрлэгчдийг дэмжихээр төрөөс хөнгөлөлттэй зээл олгох бодлого боловсруулж хэрэгжүүлж эхэлсэн. Тухайлбал, 2012-2014 онд "Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан"-гийн зээлээр, 2013-2014 онд "Чингис" бондын хөрөнгөөр хөнгөн үйлдвэрийн салбар түүн дотроо арьс шир, ноос ноолуур, оёдол, оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжсэн. Харин энэ дэмжлэг үйлдвэрлэгч нарт хэрхэн хүрч үр ашгаа өгч чадсан эсэхийг эргэн сурвалжиллаа. Арьс, арьсан эдлэлээр бэлэн бүтээгдэхүүн хийдэг “SRS” ХХК-ийн хувьд “Чингис” бондоос олгосон хөнгөлөлттэй зээлд хамрагдаж өөрийн гэсэн ажлын байртай болсон гэнэ. Ямар нэг үйлдвэр үйл ажиллагаа явуулахад өөрийн гэсэн байртай байна гэдэг хамгийн чухал гэсээр тус компанийн захирал Б.Энх-Оюун биднийг угтсан юм. Хэрэв түрээсийн байранд үйл ажиллагаа явуулах юм бол түрээсийн болоод дулаан, цахилгааны мөнгө гээд зардал нэлээд их гардаг. Энэ үеийг тус компанийнхан тойроод биш дайраад гарч, өөрийн биеэр мэдэрсэн болохоор өөрийн гэсэн ажлын байртай болсон нь зээлийн гол үр дүн гэж байсан юм. Эднийх Баянгол дүүрэгт нэг давхрын гурван өрөөг тохижуулан үйлдвэрлэлээ явуулдаг ажээ. Үйлдвэрийн байр гэхэд тохижилт сайтай тохилог сайхан харагдсан. Хаалгаар нь оронгуут арьс, будаг, цавууны үнэр хамар цоргиж, оёдлын машины ажиллах дуу сонстож ажил ид өрнөж байлаа. Эднийнх ХААН банкнаас зарласан түрүүвч хийх тендерт ялж ийн их ажилд ханцуй шамлан ороод буй нь энэ.
Мөн үйлдвэрлэгч нарт хөнгөлөлттэй зээлд хамрагдах гэхээр барьцаа хөрөнгө хамгийн том бул чулуу болдог. Иймээс Б.Энх-Оюун захирал эргүүлээд ажлын байраа барьцаалан зээл авч үйл ажиллагаагаа томруулсан аж. Ийнхүү санхүүгийн асуудлаа шийдэн одоо зөвхөн үйлдвэрийн борлуулалтдаа анхаарлаа хандуулж байгаа гэсэн. Өөрөө борлуулалтаа хийхээс гадна тусдаа маркетингийн баг ажиллуулан борлуулалтын сүлжээгээ тэлээд байгаа гэнэ. Энэ талаар тэрээр “Өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдалтай холбогдуулан бүтээгдэхүүний борлуулалт муудаж зээл авсан аж ахуйн нэгжүүд зээлээ төлөхөд бэрхшээлтэй байгаа талаар үйлдвэрлэгчид хэлж байсан. Манай компанийн хувьд бүтээгдэхүүнээ экспортод гаргахаас гадна УИД, “Мах Молл”-д лангуу түрээслэн борлуулдаг. Мөн цахимаар болон аж ахуйн нэгжийн захиалгаар борлуулалт хийдэг. Өнгөрсөн жилийг бодвол борлуулалт өссөн харагдаж байгаа” гэсэн юм. Мөн тэрээр “Манай компанийнхан нэг баг хамт олон болж ажиллаж чадаж байгаа учир ажил урагшилж байна. Тэрнээс би сайндаа энэ үйлдвэрээ ганцаараа авч яваа хэрэг биш” хэмээсэн.
Эдийн засаг хямарсан аж ахуйн нэгжүүд үүдээ барихад хүрээд байна, цалин хөлс цагтаа буухгүй байна гэсэн мэдээ бараг өдөр бүр шахам сонстож байгаа энэ үед Б. Энх-Оюун захирлын хэлсэн үг гэгээтэй сайхан мэдээ байлаа. Бусад үйлдвэрлэгч нар ч гэсэн эдийн засаг хямарсан, борлуулалт муу байна хэмээн хэн нэгнийг царайчилж суухаар борлуулалтаа өсгөх сүлжээ хайгаасай гэсэн бодол төрж байсан юм.
Эдний компани анх 2012 онд хоёр ажилтантайгаар үйлдвэрээ эхэлж байсан гэнэ. Төсөлд хамрагдахаас өмнө долоон ажилтантай байсан бол одоо үндсэн 14 ажилтантайгаар ажиллаж байгаа аж. Цагийн ажилтнуудаа нэмбэл 20 гаруй ажилтантай бөгөөд одоо үйл ажиллагаа явуулж байгаа байрандаа багтахгүй болсон гэсэн. Ингээд зээлийн үрээр өөрийн гэсэн ажлын байртай болж, ажилчдын тоогоо ч нэмсэн байна. Б.Энх-Оюун захирал үйлдвэрлэл явуулна гэдэг зөвхөн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг хэлэхгүй. Бусад үйлдвэрлэгч нартайгаа хамтран санал бодлоо солилцож, хамгийн гол нь сайн маркетинг хийх хэрэгтэйг сануулсан. Мөн өөрөө үйлдвэртээ гар бие оролцож байна гээд арьс нухаад суугаад байхгүй. Борлуулалтын сүлжээ гадаад хамтын ажиллагаа өргөжүүлэхэд анхаарч ажилладаг гэж байсан.
Тус үйлдвэр “Дархан нэхий” ХХК, “Монгол Шевро” ХХК-ийн арьсаар бүтээгдэхүүнүүдээ үйлдвэрлэж Япон, БНСУ, Тайвань зэрэг улсад экспортолдог. Хэдийгээр манайхан арьсны боловсруулалт төгс сайн хийхгүй байгаа ч муу гээд голоод байвал ямар нэг бүтээгдэхүүн хийхгүй, байдал улам дордоно. Тиймээс хийж үзэж байж л юу нь муу байгаа талаар хэлж өгөх хэрэгтэй. “Танай боловсруулсан арьсаар цүнх хийхээр ингээд будаг нь урсаад байна. Үүнийг нь засч өгөөч” гэдгийг боловсруулах үйлдвэрийнхэндээ хэлж, анхааруулж, хамтран ажиллаж байж энэ салбар хөгжинө. Тэрнээс биш өөр өөрсдийнхөө амийг бодоод зөвхөн сайн арьс олж ирээд бүтээгдэхүүн хийнэ гэх юм бол Монголд хэзээ ч үндэсний үйлдвэрлэл хөгжихгүй хэмээн ярьсан. Үнэхээр ч хоёр жилийн өмнө бүтээгдэхүүн хийж байсан арьс өнөөдөр шал өөр болж, өнгөний хувьд сонголт нэмэгдэж, чанар нь ч дээшилсэн гэсэн.
Мөн түүний “Монголын арьс удахгүй дэлхийд номер нэг болох байх. Харин үүний төлөө төр засгийн зүгээс болоод боловсруулах үйлдвэрүүд, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид ч гэсэн анхаарах хэрэгтэй” хэмээсэн сайхан урмын үгээр бидний яриа цааш үргэлжилсэн. Дотоодын үйлдвэрийн бүтээгдэхүүн өртөг өндөртэй гэдэг. Иргэд ч худалдан авахад чадамжгүй байгаа талаар хаа хаанаа ярьцгаадаг. Тэгэхээр бүтээгдэхүүн гарах өртгийг бууруулахад төрөөс тодорхой арга хэмжээ авах хэрэгтэй гэдгийг хэлсэн. Тухайлбал, тус компани дөнгөж байгуулагдаад 10 сая төгрөгөөс дээш борлуулалт хийсэн учир шууд НӨАТ төлөгч болсон. Гэтэл эднийх жижиг компани. Нийгмийн даатгал, хүн амын орлогын албан татвар, цалин, дулаан, цахилгааны мөнгө өгөх хэрэгтэй болдог. Иймээс НӨАТ төлөх босгыг өндөр болгох хэрэгтэй. Арван саяын борлуулалт хийснийг биш, 100 сая төгрөгийн борлуулалт хийсэн аж ахуйн нэгжүүдийг НӨАТ төлөгч болгох ч юм уу. Ямар нэгэн зохицуулалт хийх хэрэгтэй. Орсон орлогынхоо шууд 10 хувийг татварт өгнө гэхээр хүндрэлтэй. Гэтэл ахиад 10 хувиа нэмээд төлнө гэхээр бараа бүтээгдэхүүнийхээ үнийг өсгөх хэрэгтэй болдог. Дээрээс нь Монголдоо хийдэг юм байж яасан үнэтэй юм бэ хэмээн иргэд шүүмжилдэг. Үнэндээ тухайн бүтээгдэхүүн хийх арьсных нь үнэ дээр нэмээд зарж байгаа зүйл биш. Иймээс үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэх гэж л байгаа юм бол төрөөс жаахан уян хатан бодлого гаргаж ажиллах хэрэгтэй. Ядаж НӨАТ-аас чөлөөлөх юм бол түүнийгээ дагаад харьцангуй хямд бүтээгдэхүүн хэрэглэгчдэд хүргэх боломжтой гэж байлаа.
Үйлдвэрийн ажилчдын дийлэнх нь эмэгтэйчүүд ялангуяа залуу бүсгүйчүүд харагдсан. Түүний төлөөлөл болгож оёдолчин бүсгүйтэй цөөр хором ярилцахад тэрээр “Би МҮСТ төгссөн. Өөрт таарсан ажлаа олох гэж нэлээд хугацаа алдсан. Үйлдвэрийн газрууд ажилчиддаа хөдөлмөрийн хөлсний аль болох хамгийн багаар тооцож цалин олгодог. Тийм болохоор л ажилчид нь тогтворгүй байдаг. Гэтэл монгол ажилчид тогтворгүй байдаг гэсэн нэр зүүдэг. Манайх бол харьцангуй гайгүй. Тэгээд ч ажиллах орчин сайтай болохоор үйлдвэртээ тогтввортой ажиллах бодолтой байна. Үйлдвэрийн газрууд улирлын чанартай ажиллаж заримдаа ажил нь зогсдог. Манай үйлдвэр бол тийм юм байхгүй. Ер нь, ажил хийж байгаа хүмүүст авах цалин, нийгмийн хангамж чухал шүү дээ” хэмээн ярьсан юм.
Энэ мэтчилэн манай үндэсний үйлдвэрүүдийн үйл ажиллагаа жигдэрч ажилчид нь тогтвортой ажлын байраар хангагдаж нэг ч гэсэн айлын амьжиргаа дээшилж байвал төрөөс олгож байгаа хөнгөлөлттэй зээлийн үр дүн гарч байгаа хэрэг. Мөн бусад үйлдвэрийн газрууд ч сайн амжилттай яваа нэгнээсээ сурч Монголдоо үйлдвэрлэлийг улам өргөжүүлэхэд хувь нэмрээ оруулаасай. Ингэснээр Монголын гэх бүтээгдхүүнүүд шинэ шатандаа гарч, бид Эрээний хуурамч, чанаргүй бараа бүтээгдэхүүнээс татгалзах биз ээ.

0 Сэтгэгдэл