Т.ДЭЛЭГЖАРГАЛ ТУСГАЙ ОЛИМПЫН ӨВЛИЙН НААДМЫН АВАРГА БОЛЛОО
Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн ойролцоо хальсан бохир усны шугамын бөглөөг гаргаж, орчны цэвэрлэгээг хийж байна
“Цагаан алт” хөтөлбөрийг хэрэгжүүлэх үзэсгэлэн зохион байгууллаа
Дундговь аймгийн хоршоологчид 54,3 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлд хамрагджээ
ХӨСҮТ: Цахилгаан менингитээр батлагдсан нэг хүүхдийн биеийн байдал хүндэвтэр байна
Монголбанкны нэрэмжит эрдэм шинжилгээний хуралд оролцохыг урьж байна
З.Нарантуяа: Валютын нөөц, экспортын орлогыг нэмэгдүүлэх чиглэлд Хөгжлийн банк хөрөнгө оруулна
Чингис хаан Үндэсний музейгээр долоо хоногт 10175 үзэгч үйлчлүүлжээ
“Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл маргааш дуусна
Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулган гуравдугаар сарын 17-нд нээнэ
Аваад байхаар оросууд бидэнд хуурамч бүтээгдхүүн шахдаг болжээ

Монгол Улс болон ОХУ-ын иргэд энэ оны нэгдүгээр сараас эхлэн харилцан визгүй зорчиж байгаа. Үүнээс хойш хилээр нэвтрэх иргэдийн урсгал эрс нэмэгдсэн. Улмаар ОХУ-руу гарч буй манай улсын иргэд буцаж орж ирэхдээ зөвшөөрөгдөөгүй их хэмжээний архи, согтууруулах ундаа хүнсний бүтээгдэхүүн хууль бусаар оруулж ирэх нь ихэсчээ. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын харьяа Алтанбулаг дахь хилийн мэргэжлийн хяналтын газраас хууль бусаар оруулж ирсэн хүнсний бүтээгдэхүүнээ иргэд Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ зэрэг аймагт гар дээрээс худалдаалж байгаа аж. Энэ нь Хүнсний аюулгүй байдлын тухай хуулийг ноцтойгоор зөрчиж, иргэдийн эрүүл мэндэд заналхийлэх болсон талаар сэрэмжлүүлж байна.
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг дахь Хилийн мэргэжлийн хяналтын газраас энэ оны нэгдүгээр улиралд гэхэд хатаасан жимс 227 кг, гурилан бүтээгдэхүүн 30 кг, лабораторын урвалд орчихсон хүнсний бүтээгдэхүүн 16 ширхэг, хатаасан ургамал 200 грамм, Үхрийн мах 4 кг, Гродзё вино 3 литр, Белая берёзка архи /0.5 литр/ 46 ширхэг, Абрикос вино 2 литр, Сайра загас, 432 ширхэг нийт нэг сая 915 мянган төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг хураан авч устгалд оруулсан байна. Эдгээр нь хүнсний чанарын баталгаа хангаагүй учраас хүний эрүүл мэндэд хор хохирол учруулах эрсдэлтэй байжээ.
Дээр дурдсанчлан гурил, гурилан бүтээгдэхүүн, хатаасан жимснээс гадна хуурамч архи, согтууруулах ундааг монголчууд их хэмжээгээр хил нэвтрүүлэхийг завдсан цөөнгүй тохиолдол бүртгэгдсэн гэлээ. Өнгөрсөн гуравдугаар сард их хэмжээний архи, согтууруулах ундаа импортоор Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг завдсаныг илрүүлсэн байна. Орхон аймгийн харьяат иргэн Д.Байгальмаа, Сэлэнгэ аймгийн харьяат иргэн Ц.Цэрэндулам, Т.Гансүх, Н.Байгальмаа нар тусгай зөвшөөрөлгүй, экспортлогч орны эрх бүхий байгууллагаас олгосон бичиг баримтгүй их хэмжээний архи, вино, шар айраг оруулах гэж байсныг нь хураасан байна.
Энэ бүхэн нь нэг талаас манай хүмүүсийн сэтгэлгээнд "Орос бараа чанартай, хэрэглэж дадсан юм" гэдэг ойлголт шингэчихээд, нэгнт л өөрсдөө үйлдвэрлэдэггүй болохоор юу таарсныг нягталж шалгалгүй авдагтай холбоотой.
Нөгөө талаас хаана эрэлт хэрэгцээ их байна үйлдвэрлэгч, нийлүүлэгчид ашиг олохын төлөө гүйдэг болохоор өнгөрсөн 20 гаруй жилд байгаагүй монголчууд гэдэг шинэ хэрэглээ, зах зээл гараад ирэхээр оросууд ашиг олохын тулд бидэндээ зориулаад худал хуурмаг, эд бараа үйлдвэрлэн шахах гэж байгаа нь энэ.
Гэхэдэ бусдыг буруутгахаасаа илүүтэй өөрсдөө үнэ хямдыг нь бодож худал хуурмаг юм авчихгүйн тулд авах гэж байгаа бараа бүтээгдхүүний хаяг шошго, гарал үүслийг нягталж байх нь хэрэглэгчийн үүрэг. Өөрөө хэрэглэх ч байсан, өрөөл бусдад зарж борлуулах байсан ч энэ бол хэрэглэгчийн үүрэг, бас эрх.
Одоохондоо хэрэглэгчид, хилээр гарч орж байгаа хүмүүс л өөрсдөө ингэж анхаарахгүй бол Алтанбулагийн чөлөөт бүс гэгч ажилд ороод тэнд хянаж нягтлаад чанартай бараа хямт үнээр ороод ирнэ гэдэг ёстой зангууны үлгэр.
Иймээс Монгол Улсын Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Алтанбулаг хилийн боомтоор зорчиж буй иргэдэд зөвлөмж хүргүүллээ. Иргэн хувь хүн хүнсний бүтээгдэхүүнийг арилжааны зорилгоор импортлохгүй байх. Хувийн хэрэглээндээ худалдан авах бараа, бүтээгдэхүүнийхээ хадгалах нөхцөл, хадгалалтын хугацааг сайтар хянаж, хугацаа дууссан бүтээгдэхүүн авахгүй байх. Хаяг шошгын зөрчилтэй бүтээгдэхүүн худалдан авахгүй байхыг анхааруулав. Хэрвээ дээрх шаардлагуудыг хангаагүй хүнсний бүтээгдэхүүн хилээр импортлохыг завдвал бараа бүтээгдэхүүнийг хураан авч улсын орлого болгоод зогсохгүй шаардлагатай тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 45-50 дахин нэмэгдүүлсэн мөнгөн торгуулиар торгох гэнэ.
zow hugacaa duussan baraa golduu b lee shuu mongolcuudaa

0 Сэтгэгдэл
2015.06.11