Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хуучин гадаад паспортаар ОХУ-ын хил нэвтрүүлэхгүй


ОХУ-ын хилээр нэвтэрч буй Монгол Улсын иргэдийн бичиг баримтад  тодорхой шаардлага тавиад байгаа. Уг аасуудлаар Монгол Улсын Хил хамгаалах байгууллагын удирдлагууд ОХУ-ын Хилийн бүрэн эрхт төлөөлөгчийн орлогчтой уулзаж 2006 оны долоодугаар сарын 1-ний өдрөөс өмнө олгосон энгийн гадаад паспорттай Монгол Улсын иргэдийг улсын хил нэвтрүүлэхгүй буцааж байсныг түр зогсоож, энэ оны долдугаар сарын 1-ний өдөр хүртэл хуучин загварын гадаад паспортаар зорчуулахаар тохиролцжээ. Тодруулбал, 2006 оны долдугаар сарын 1-ний өдрөөс өмнө авсан гадаад паспорттай бол дээрх хугацааг хүртэл ОХУ руу зорчих боломжтой юм. Харин энэ оны долдугаар сарын 1-ний өдрөөс хойш хуучин гадаад паспортаар улсын хил нэвтрүүлэхгүй гэдгээ оросын тал мэдэгджээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан