Автобус компаниуд, кондукторууд оюутнуудыг том оврын автобусаар зорчиход нь саад учруулж байна гэх гомдол сүүлийн үед тасрахаа болив. Хичээл, сургууль амарчихсан болохоор оюутны смарт картаар үйлчлэхгүй, мөнгө төлөөд яв, нэг бол буу гэдэг шаардлага тавьж байгаа талаар оюутнууд гомдоллож буй. Тэгвэл
том оврын автобус компаниуд эрхийн үнэмлэхтэй оюутныг энэ хичээлийн жилийг дуустал буюу энэ сарын 30 хүртэл чиглэл, цаг харгалзахгүй саадгүй зорчуулах үүрэгтэй аж. Тиймээс нийтийн тээврээр зорчихтой холбоотой асуудал үүсвэл 11-326352 дугаарт гомдлоо шууд залган илэрхийлж болох нь. Мөн автобусны чиглэл цаг, дугаар, мөнгө хураагчийн овог нэрийг гар утсаараа баримтжуулан Монголын оюутны холбоонд илгээвэл холбогдох байгууллагуудад хандан арга хэмжээ авч өгөх юм байна.