Т.ДЭЛЭГЖАРГАЛ ТУСГАЙ ОЛИМПЫН ӨВЛИЙН НААДМЫН АВАРГА БОЛЛОО
Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн ойролцоо хальсан бохир усны шугамын бөглөөг гаргаж, орчны цэвэрлэгээг хийж байна
“Цагаан алт” хөтөлбөрийг хэрэгжүүлэх үзэсгэлэн зохион байгууллаа
Дундговь аймгийн хоршоологчид 54,3 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлд хамрагджээ
ХӨСҮТ: Цахилгаан менингитээр батлагдсан нэг хүүхдийн биеийн байдал хүндэвтэр байна
Монголбанкны нэрэмжит эрдэм шинжилгээний хуралд оролцохыг урьж байна
З.Нарантуяа: Валютын нөөц, экспортын орлогыг нэмэгдүүлэх чиглэлд Хөгжлийн банк хөрөнгө оруулна
Чингис хаан Үндэсний музейгээр долоо хоногт 10175 үзэгч үйлчлүүлжээ
“Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл маргааш дуусна
Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулган гуравдугаар сарын 17-нд нээнэ
Корона вирусээс хамгаалах вакцин өнөө болтол гараагүй

Корона буюу MERS вирусын халдвар авсан хүний тоо 23-аар нэмэгдэж энэ өвнөөр өвчилсөн зургаа дахь хүн нас барлаа хэмээн Өмнөд Солонгосын эрх баригчид мэдээллээ. Энэ өвчний халдварыг анх удаа сургуулийн хүүхэд авсан тухай мэдээ ч хамт ирлээ. Ингэснээр энэ улсад энэ өвчний хавдвар авсан хүний тоо 87 болж байгаа юм. Шинээр халдвар авсан 23 хүний 17 нь энэ өвчний халдвар аваад эмчлүүлж байсан анхны хүнийг хэвтэж байсан эмнэлгээс халдвар авсан байна. Одоогоор энэ өвчний халдвар тархаж болзошгүй хэмээн 2300 хүнийг хөл хорионд оруулан эмнэлгийн хяналтад байлгаж байгаа юм.
Дэлхийн улс орнуудын аялагч жуулчдын ихээхэн зорчдог энэ улсад ийм вирусын халдвар тархаад байгаа нь зөвхөн улс орон дотроо биш гаднын жуулчдад ч гэсэн хөл хорио болж аялал жуулчлалаас ордог орлогыг нь унагахад хүрээд байна.
Аль 2012 оноос арабын хойгоос илэрсэн энэ вирусын эсрэг дархлаажуулах вакцин хараахан байхгүй, халдвар авсан хүний 40 хувь нь нас барж байгаа нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүдийн сэтгэлийг түгшээж байна. Ер нь энэ вирус нь хэдийгээр гурван жилийн өмнөөс танил болсон ч үндсэндээ цоо шинэ, огт судлагдаагүй байгаа юм.
Амьсгалын замаар халдварладаг корона вирус нь чухам ямар амьтнаас гаралтай болохыг эцэслэн тогтоож чадахгүй тэмээнээс юм уу, сарьсан багваахай байж болох юм гэж таамаглаж байгаа юм. Энэ өвчин хамгийн эхлээд гарч тархсан Ойрхи дорнодын орнуудад ингэний сүү хэрэглэхийг хориглож махыг бол маш сайн боловсруулж хэрэглэхийг Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага анхааруулж байна. Эхлээд амьтантай ойр ажилладаг хүмүүс л өвчилж байсан ч Өмнөд Солонгосын эрдэмтэд болохоор энэ өвчний вирус нь хүнээс хүнд халддаг гэдгийг батлаад байна.

Үнэхээр ч халдвар авсан хүний ихэнх нь энэ өвчнөөр өвдсөн хамгийн эхний хүний хэвтэн эмчлүүлж байсан эмнэлгт ирээд өвчилж байгаа нь үүнийг нотолж байгаа юм. Анхны өвчлөгч нь мэдээж Ойрхи дорнодоос вирус тээж ирсэн хэрэг. 2012 оноос хойш корона вирусын халдвар 1179 удаа гарч эднээс 422 хүн нь нас барсан юм. Энэ бол үнэхээр аюултай үзүүлэлт, үүнээс үүдээд энэ өвчин улам тархаж халдвар авагсдын тоо нэмэгдэж магадгүй хэмээн мэргэжилтнүүд үзэж байна. Одоохондоо энэ вирусын халдвар авсан хүний зарим нь хөнгөн мэт бодогдож болно, гэхдээ тун хурдан тархаж байна гэж Оросын халдвар судлаач Александр Гольдштейн хэлж байна.
Гэхдээ л одоо бол эмч мэргэжилтнүүд энэ өвчний шинж тэмдэг илэрвэл эмчид яаралтай хандах хэрэгтэй гэхээс өөр зүйл хэлж чадахгүй байна.

0 Сэтгэгдэл