Сэлэнгэ аймгийн “Алтанбулаг” боомтоор энэ оны тавдугаар сарын 31-ний өдөр Монгол Улсын иргэн А СЭҮ 28-19 улсын дугаартай автомашинаар хил нэвтрэх үед нь үзлэг хийхэд 65 таблетик бүхий 455 ширхэг “Анданте” гэх сэтгэцэд нөлөөлөх эм хууль бусаар тээвэрлэж байсан нь илэрсэн байна.
Уг үйлдлийг Сэлэнгэ аймгийн цагдаагийн газарт шилжүүлжээ. Түүнчлэн Монгол, Хятад, Монгол улсын иргэд Дорнод аймаг дахь хилийн хэсгээр тавдугаар 30-ны шөнийн 00 цагт хууль бусаар эд зүйл нэвтрүүлэх гэж байсан үйлдлийг хилчид саатуулан үзлэг хийхэд 7 тонн дэрвэгэр жирвэгэр өвс болон баавгайн арьс авч явсныг илрүүлэн холбогдох байгууллагад шилжүүлсэн байна. Мөн Баян-Өлгий аймгийн хилийн 0165 дугаар ангиийн Цагааннуур Авто Замын Шалган Нэвтрүүлэх Боомтоор ОХУ, Монгол улсын хамтарсан гэмт бүлэглэл хууль бусаар ТОЗ-8 маркийн 5.6 мм-ийн 11900 ширхэг сумыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн үйлдлийг илрүүлэн холбогдох байгууллагад шилжүүлэв.