Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

2200 жил ял аваад давж заалдсан чинь 11000 жил болгочихож


Шүүхийн практикт хүний амьдралын үргэлжлэх настай огт хамааралгүй хугацаагаар хорих ял оногдуулах явдал нэг биш. Гэмт хэрэгтнүүд хэдэн зуу, мянган жилээр амьдрахгүй ч тэр этгээдийн үйлдсэн гэмт хэрэгт нь бэлгэдлийн чанартайгаар тохирох ял өгч байгаа нь тэр юм уу даа.  Шоронд ер бусын удаан хугацаагаар хоригдох ял авсан зургаан хүн энэ.

1.    Урьдчилан суллагдах эрхгүйгээр 1000 жил

АНУ-ын Кливлендын иргэн пуэрторика гаралтай Ариэль Кастро гэгч Аманда Берри, Джин ДеХесус,  Мишель Найт гэсэн гурван эмэгтэйг  олон жилийн турш хулгайлж барьцаалан хүчирхийлж, зодож дарамталж байсан нь илэрсэн. Түүнийг хүн хулгайлсан, гаж байдлаар хүчирхийлсэн, хэмээн урьдчилан суллагдах эрхгүйгээр нэг мянган жил хорих ялаар шийтгэсэн байна.

2.    Амьдралын нь нас бүрийн төлөө  25 жил буюу 1525 жил

Хүний амийг зэрлэгээр хөнөөсөн бол бүх насаар нь хорих нь шударга хэрэг. Харин ийм хэрэгт 25 жил өгөх нь ямар бол......
1973 онд АНУ-ын иргэн мексик гаралтай Хуан Коронд өөрийн нь амьдрах насны жил бүрд  25 жилийн ял өгсөн. Тэрээр 1970-1971 онд Калифорни мужид цагаач иргэдийн амийг хөнөөсөн хүн . Америкийн эрэгтэй хүн дунджаар 61 насалдаг гэж үзвэл Хуан 1525 жил шоронд суух болж байна гэсэн үг.

3.    Цаазалж болохгүй.....


Дэлхийд цууд гарсан цуврал алуурчин Бобби Жо Лонгиг америкийн шүүх 1985-1986 онд шүүгээд таван жилийн ял, 99 жилийн ялыг дөрвөн удаа, бх насаар нь хорих ялыг 28 удаа, цаазаар авах ял нэгийг өгсөн. Зарим эх сурвалжийн мэдээгээр бол Бобби одоо ч гэсэн Флорида мужийн шоронд цаазлуулахаа хүлээж байгаа гэдэг.
Юутай ч Боббийн шоронд суух хугацаа 2305 жил болж байгаа болохоор суллагдахгүй нь лав.

4.    2200 жилийн ялыг 11000 болгож....

Америкийн Оклахома мужийн иргэн Даррон Бенналфорд Андерсонд дээрэм, хүний хулгай, хүчирхийллийн нь хэргийн төлөө 1993 онд 2200 жилийн хорих ял өгсөн байна. Даррон үүнийг эсэргүүцэн хэргийг нь хянаж үзэхийг хүсч давж заалдахад давтан шүүхээс энэ ялыг нь өөрчилжээ. Гэхдээ Дарроны талд биш харин ялыг нь 11000 жилийн ял болгон өөрчилсөн байдаг. Харин Даррон энэ ялынхаа хэдийг эдлэх юм бүү мэд.

5.    30 мянган жил гэв үү
      
Мөн л Оклахома муж улсын иргэн Чарльз Скотт Робинсон гэгчид зургаан хүүхдийг хүчирхийлснийх нь төлөө гэмт хэрэг бүрт нь 5000 жилийн ял өгсөн байдаг. Ингэхээр Робинсон нийтдээ 30000 жил шоронд гиеүрэн суух болж байна.

6.    Захидал бүрийн төлөө 9 жил
        
Испанийн Пальма-де-Майорка хотын 22 настай шууданч  Габриэл Гранадос гэгч албан үүргээ хангалтгүй биелүүлж, нийт 42768 захидлагы эзэнд нь хүргэлгүй дарагдуулсан хэргээр 1972 онд шүүхэд татагдсан. Шүүх хэргийг нягталж үзээд эзэндээ очиж чадаагүй захидал бүрийн нь төлөө 9 жил хорих ял оноохоор ял сонсгосон. Ингэхээр Габриэл нийтдээ 384912 жил шоронд суух болж. Гэхдээ шүүх хэргийг хянаад 14 жил хоёр сар хорихоор ялласан гэдэг. Хөнгөн ял байгаа биз дээ.

0 Сэтгэгдэл
Хойд нас бас түүний дараагийн хойд нас, бүүр дараагийн хойд насандаа шоронд суух юм байна даа.
ingeh l estoi hudlaa manaihan shig hohirigch hohirogchiin ar geriig bodohgui baij aluurchniig hairlaj orovdoj erh yaridag huuli hereggui l yum bgaan
davj zaaldaad l nemergui amar zgr . hasagdlaa gehed 75 jil bno amar
manaih ingemeer ymaa hudlaa tsaazaas chuluulj bhaar muusain aluurchidiig nasaar ni horih heregtei shuud 100 jil geed l
Хамгийн их уншсан