Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Партизанууд тусгай хороо байгуулж, ТББ болохоор сэтгэл шулуудлаа

Өнөө цагт бидний залуу насандаа тэмцэж үр хүүхэд, эхнэр, ахан дүүсээ золиослон байж байгуулсан ардчиллыг минь алган дээр байгаа юм шиг ил тод, эх нутгийн минь газар шороог үеийн үед харж хандахын оронд эсрэгээр нь харьд бэлэглэх нь ээ. Монголчуудаа! Монгол хүн хүн шиг амьдарч байсан, амьдрах ч болно.

Тэвчихэд учир гээч бий
Олон намд шургалсан олхиогүй
Олигархиудаас одоо салахгүй юм бол
Оодорч цовхчоод орших нутаггүй болгох нь ээ
Ориг партизанууд минь
Орондоо амрах тайван цаг бидэнд алга
Одоо л дуу хоолойгоо дахин нэгтгэх цаг нь болжээ.
Та нарынхаа өмнөөс үр, ач, зээ нарыг тань Их Бурхан Халдун ууландаа даатгаад ирлээ.
Эх нутгаа энэ өдрөөс хүмүүжилгүй, олигархиудаас хамгаална гээд Их Бурхан Халдун ууландаа тангараг өргөөд ирлээ. Бид тангарагаасаа няцахгүй, бололцоотой бүх аргыг ашиглан тэмцэнэ. Бурхан Халдун уул бол монгол үндэстний голомт нутаг, язгуурын монголчуудын өтгөс дээдсийг нутаглуулсан Чингис хаан өөрөө тахиж байсан их хаадыг оршуулсан монголчуудын эрхэм дээд, сүлд шүтээн хайрхан уул юм. Чингис хаан “Өглөө бүр мялаатугай, өдөр бүхэн тахисугай, ургын ураг минь ухан мэдтүгэй” гэж нэгэнтээ андгайлж түүнийг монголчуудын мөнхийн шүтээн уул болгосон билээ.
Оросын телевизийн хөгжөөнт хөтөлбөрөөр ертөнцийн хамгийн тэнэг хүн хэн бэ? гэсэн асуултад нэвтрүүлэгт оролцогчид монгол гэж хариулж байх жишээтэй. Хүний угсаа гарвал нь 50 нас хүрэх үеэс гадаад төрх, алхаа гишгээн дээр нь тодорхой гарч ирдэг гэсэн ардын үг биеллээ олов. Хүний генетик мэдээлэл, удамшил яалт ч үгүй цагийн аясаар тодордог л юм байна. Даравч далдайна гэж ухаант ард минь үнэн хэлжээ. Өмнө зүгээс хил давуулан шидсэн хөвөнтэй чулууг овлигогүй улстөрчид өлгөж аван /хагалах бизнесийг/ цэцэглүүлсээр, үрийг нь дахин суулгахын төлөө Монголын ардчилсан холбооны гишүүд партизануудад нэг бүрчлэн хайр зарлаж эхэллээ. Сонгууль ойртох тусам мартамхай хүмүүс монголчууд гэж боддог бололтой. Түүний дотроос МоАХ-ны гишүүд партизанууд одоо л хэрэгтэй болоод байна гэнэ.

Хуйвалдаан гэж...

Бүр нэгэндээ зориулж хагалагч хагалагчдаа хайр зарлаж коммунист угшилтай хагалагч, урд зүгийн угшилтай хагалагч нийлж аваад бүр өргөн фронтоор хагалгаа хийж газар шороонд минь үрээ суулгаж, ургацаа хураахдаа монголчууд тэнгэр заяатай ард түмэн шавар шороотой зууралдахгүй гэж хошгоруулдаг далд санааг нь захын тэнэг ойлгодог болоод тэвчиж байна. Хүний олон цөөнхөө барьдаг юм. Босоо нь суугаа даа дээрэлхүү гэсэн ч МоАХ-ны гишүүд партизануудыг хагалж хаяхаар улайрч байгааг азаар МоАХ-ны гишүүд партизанууд хагаралт хагаралтад тэсэх дархлаатай юм шүү. Үүлэн чөлөөгөөр амжиж олсон тусгаар тогтнол, эрх чөлөөг минь чонотой нийлсэн ноход тасчихад бэлэн байна. МоАХ-ны гишүүд партизануудыг хагалж дөнгөхгүй болохоороо хагарсан мэт харагдуулах гэсэн оролдлогоо татвал өлзийтэй шүү. Ар Монголыг эрхшээлдээ оруулах алтан арга бол хагалах бөлгөө гэж Нанхиад төрийн бодлоготнууд хэдэн зуунаар ярьж, бичиж ирсэн, хагалж ч ирсэн, хагалсаар ч байна.
Партизанууд юуны тулд ардчиллын төлөө зүтгэсэн юм бэ?
-Партизанууд ядуугаар үлдсэний шалтгаан нь өөрсдөд байна.
-Партизанууд өнгөрсөн 25 жилд улс орныг өөдтэйхэн аваад явчих улс төрийн хүчнийг сонгож чадсангүй.
-Партизанууд сонгосон төрдөө шаардлага тавьж, шахалт үзүүлж чадсангүй.
-Партизанууд УИХ-ын гишүүдийг эргүүлж татах хуулийг батлуулж чадсангүй.
-Партизанууд улаан цайм идэж цөлмөхийг тэвчээртэйгээр, хүлцэнгүйгээр харж суусан нүгэлтэй.
-Партизанууд өөрсдийн­хөө амьдралын төлөө өөрсдөө тэмцэх ёстойг умартаж төрийн албыг баяжих хэрэгсэл болгогсдод хамгийгаа даатгасан нүгэлтэй.
-Партизанууд ардчилал, эрх чөлөөгөө нүд цавчихгүй са­хин хамгаалж, тордож чадаагүй хөсөр хаясан нүгэлтэй.
Одоо энэ бүхнийг ариусгаж, засч, залруулж, зөв голдиролд нь оруулах ардчилсан хувьсгалын үр шимийг ард түмэндээ хүртээж нүглээ наминчлах цаг болжээ. Огт хийхгүй суусаар мөхсөнд орвол оройтсон ч гэсэн босцгооё, тэмцэцгээе. Бидний эрх ашиг амьдралын нөхцөлийг биднээс өөр хэн ч сайжруулахгүй гэдгийг ойлгож өөрсдийнхөө төлөө тэмцэхээс өөр аргагүй цаг тулж иржээ. Партизанууд минь үүний учраас Монголын холбооны дэргэд Партизануудын тусгай хороо байгуулж сайн энхийн үйлс өөрөө өөрийгөө санхүүжүүлэн партизанууд дээр суурилсан олон нийтийн төрийн бус байгууллага болохоор сэтгэл шулуудлаа.
Үүнийг МоАХ-ны гишүүд партизанууд дэмжинэ гэж гүнээ итгэж найдаж байна.

МоАХ-ны гишүүн партизан Сутай овогтой Лувсангийн Пүрэв

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан