Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сүү, талх тээвэрлэх автомашинуудыг дугаарын хязгаарлалтаас чөлөөлөв

Өдөр тутмын хэрэгцээний сүү, талх тээвэрлэх аж ахуйн нэгж, байгууллагын зориулалтын ачааны автомашинуудыг 12:00 цаг хүртэл дугаарын хязгаарлалтаас чөлөөлөхөөр боллоо.

Энэ хүрээнд хотын удирдлагууд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган, хөдөлгөөн зохицуулж ажиллахыг Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Замын цагдаагийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төвд үүрэг болголоо. Зохицуулалттай холбогдуулан хүнсний түргэн гэмтэх эмзэг бүтээгдэхүүн тээвэрлэх стандартын шаардлага хангасан тээврийн хэрэгсэлд тусгайлан зөвшөөрөл олгохыг нийслэлийн Тээврийн газарт үүрэг болгожээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан