Т.ДЭЛЭГЖАРГАЛ ТУСГАЙ ОЛИМПЫН ӨВЛИЙН НААДМЫН АВАРГА БОЛЛОО
Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн ойролцоо хальсан бохир усны шугамын бөглөөг гаргаж, орчны цэвэрлэгээг хийж байна
“Цагаан алт” хөтөлбөрийг хэрэгжүүлэх үзэсгэлэн зохион байгууллаа
Дундговь аймгийн хоршоологчид 54,3 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлд хамрагджээ
ХӨСҮТ: Цахилгаан менингитээр батлагдсан нэг хүүхдийн биеийн байдал хүндэвтэр байна
Монголбанкны нэрэмжит эрдэм шинжилгээний хуралд оролцохыг урьж байна
З.Нарантуяа: Валютын нөөц, экспортын орлогыг нэмэгдүүлэх чиглэлд Хөгжлийн банк хөрөнгө оруулна
Чингис хаан Үндэсний музейгээр долоо хоногт 10175 үзэгч үйлчлүүлжээ
“Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл маргааш дуусна
Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулган гуравдугаар сарын 17-нд нээнэ

Нэгдүгээр эгнээнээс болж 80 мянгаар торгуулсан иргэд мөнгөө буцаан авч болно

Автозамын нэгдүгээр эгнээнд тавьсан автомашиныг журамлахдаа хууль бусаар тогтоосон торгуулийг иргэдэд оногдуулж хууль зөрчиж байсан байсныг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар мэдээлсэн. Энэ асуудлыг эцэслэн шийдвэрлэж иргэдийн хохирлыг барагдуулах болсноо ШӨХТГ мэдэгдлээ. Иргэд хохирлоо хэрхэн барагдуулах, хаана хандах талаар ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан ингэж мэдээллээ.
-Нэгдүгээр эгнээнд тавьсан машинаа ачуулж журамлуулсан иргэд торгуулийн мөнгөө буцаан авах боломжтой болж байгаа гэсэн?
-Автомашиныг ачиж журамласан төлбөрийн хэмжээг тогтоох зөвшөөрлийг нийслэлийн Засаг дарга хууль зөрчин харъяа байгууллагадаа олгож жолоочдыг 70-80 мянган төгрөгөөр хууль бусаар торгож байсан. Хууль бус энэ шийдвэрийн дагуу торгуулсан иргэд мөнгөө буцаан авах боломжтой болж байгаа юм. Манайхаас хийсэн шалгалтаар 2013-2014 онд 9230 жолоочийг 70-80 мянган төгрөгөөр хууль бусаар торгож нийтдээ 647 сая төгрөгийг, 11700 иргэний автомашины дугуйг түгжиж 234 сая төгрөгийг хууль бусаар олсон болохыг тогтоосон. Бид иргэдэд стратегийн өмгөөлөл үзүүлдэг төрийн бус байгууллагууд болон Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбоотой хамтран иргэдийн хохирлыг эргэн барагдуулахаар ийнхүү өнөөдөр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Ийнхүү төрийн бус байгууллагуудтай хамтран ажилласнаар иргэдэд стратегийн өмгөөлөл үзүүлэх боломжтой болж байгаа юм.
-Яг хэзээ торгуулсан иргэд ямар бичиг баримт бүрдүүлэн хаана хандах талаар мэдээлэл өгөхгүй юу?
-2013 оноос 2014 оны арваннэгдүгээр сар хүртэлх хугацаанд торгуулсан жолооч нар манай байгууллагад өргөдөл гарган хандах боломжтой юм. Харин үүнээс хойшхи хугацаанд буюу ЦЕГ-ын даргын тушаалаар баталсан 55 мянган төгрөгөөр торгуулсан иргэд бол хамаарахгүй. Энэ бол хуулийн дагуу болж байгаа явц.
-Автомашиныхаа дугуйг түгжүүлж 20 мянган төгрөгөөр торгуулж байсан бүх жолооч мөнгөө буцаан авах боломжтой гэсэн үг үү?
-Тийм.
-Танай гаргасан дүгнэлтийг үндэслэлгүй, хууль бус хэмээн өмнө нь НЗДТГ-аас мэдээлээд байгаа. Одоо бас торгуулийн мөнгийг эргэн төлүүлэх ажлыг хууль бус гэж гомдол гаргавал яах вэ?
-Автомашиныг ачих түгжих ажил нь хууль бус байсан гэдгийг манай байгууллагын улсын байцаагчид тогтоож улмаар албан шаардлага, дүгнэлтээ нийслэлийн удирдлагуудад хүргүүлсэн. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, НИТХ-ын дарга Д.Баттулга тэргүүтэй хүмүүс энэхүү актыг эсэргүүцэлгүй хүлээн авсан. Өөрөөр хэлбэл ямар нэгэн гомдол гаргаагүй гэсэн үг. Мөн энэхүү хууль бус шийдвэр гаргасан нийслэлийн удирдлагуудад захиргааны шийтгэл оногдуулсан. Тодруулбал, нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, НИТХ-ын дарга Д.Баттулга нарыг хуулийн дагуу 960 мянган төгрөгөөр торгосон. Мөн энэ шийтгэврийг эсэргүүцээгүй тул энэхүү торгууль ч мөн хүчин төгөлдөр болсон.

0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих