Т.ДЭЛЭГЖАРГАЛ ТУСГАЙ ОЛИМПЫН ӨВЛИЙН НААДМЫН АВАРГА БОЛЛОО
Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн ойролцоо хальсан бохир усны шугамын бөглөөг гаргаж, орчны цэвэрлэгээг хийж байна
“Цагаан алт” хөтөлбөрийг хэрэгжүүлэх үзэсгэлэн зохион байгууллаа
Дундговь аймгийн хоршоологчид 54,3 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлд хамрагджээ
ХӨСҮТ: Цахилгаан менингитээр батлагдсан нэг хүүхдийн биеийн байдал хүндэвтэр байна
Монголбанкны нэрэмжит эрдэм шинжилгээний хуралд оролцохыг урьж байна
З.Нарантуяа: Валютын нөөц, экспортын орлогыг нэмэгдүүлэх чиглэлд Хөгжлийн банк хөрөнгө оруулна
Чингис хаан Үндэсний музейгээр долоо хоногт 10175 үзэгч үйлчлүүлжээ
“Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл маргааш дуусна
Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулган гуравдугаар сарын 17-нд нээнэ
Ирэх жил үүлэнд зориудаар нөлөөлж бороо оруулахгүй
Хүлэмжийн хийн хэт ялгарлаас болж, хорвоо дэлхийн араншин ч өөрчлөгдсөн гэлтэй. Ердөө 10 гаруй жилийн өмнөөс л зун нь зун шиг, өвөл нь өвөл шиг байхаа больсон нь үүний гэрч. Зундаа тэнгэр хангай хураа харам хайрладаг болсноос, өвс, ногоо ургахаа болив. Үүний нэг илрэл нь Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүлэг ургахаа больж энэ жилээс хүчит бөхчүүд наадмаас эхлэн хиймэл зүлгэн дээр
барилдах болно. Хиймэл болон байгалийн зүлгэн дээр барилдах нь онцын ялгаагүй мэт санагдав ч унаган байгаль дэлхийгээсээ үндэсний спорт маань алгуур холдсоор байгаад л хэргийн учир оршино. Хурдан морьд ч хиймэл зүлгэн дээр уралдахад гайхахгүй цаг үе ирж байх шиг байна. Үүний буруутан нь мөнөөх л ус. Бороо, цас ,манан, гол мөрөн, зэрэг олон янз, хэлбэрээр байгальд оршдог. Энэ химийн элементийн ач холбогдлыг үгээр илэрхийлэх аргагүй. Ус үгүй бол амьдрал байхгүй гээд ойлгочиход л амар. Иймээс ухаант дээдэс маань усыг амьдрал тэтгэгч чандмань эрдэнэ хэмээн нэрлэдэг байсан нь ихэд оносон нэр ажгуу.Энэ чандмань эрдэнэ ховордсноос болж хуурайшилт, цөлжилтийн асуудал хурцаар тавигдах боллоо. Аливаа асуудалд нэг хаалга хаагдахад, нөгөө хаалга нээгддэг, гэж яригддаг. Хүн төрөлхтөн цөлжилт, хуурайшилтын эсрэг тэмцэх арга олсон нь үүлэнд зориудаар нөлөөлж, бороо оруулах технологи юм. Цаг агаарын үзэгдэлд зориудаар нөлөөлөх ажил 1940 оны сүүлчээс эхлэн дэлхийн улс орнуудад хөгжиж эхэлжээ. Энэ цаг үед манай нэрт эрдэмтэн О.Намнандорж үүлэнд зориудаар нөлөөлөхөд бороо орох боломжтой талаар хэлсэн байдаг. Мөн цэрэг дайны зорилгоор энэ ажлыг хийдэг байсан нь түүхэнд үлджээ. Тухайлбал дэлхийн хоёрдугаар дайны үед Герман улс, ЗХУ-ын нутаг болох Украйн, Беларусын нутагт бороо оруулахгүй ган гачиг болгохын тулд, тухайн нутаг руу нүүж яваа үүлийг сарниулах оролдлого хийж байсан юм. Хоёр хөрш маань энэ ажлыг идэвхтэй хийн үр тариагаа ган гачгаас хамгаалдаг. Манай улсад ч гэсэн энэ алба байгуулагдан ажилласанаас хойш, 20 гаруй жил өнгөрчээ. Өчигдөр эзэн Чингисийн талбайд болсон нээлтэй өдөрлөгт Цаг уур, орчны шинжилгээний газрынхан цаг агаарын үзэгдэлд нөлөөлөх пуужин харвагч, үүлний байрлал, хэмжээ тодорхойлох радарыг дэлгэн тавьсан нь иргэдийн анхаарлыг ихэд татаж байлаа. Байгаль орчны гавьат ажилтан Д.Чулуунбатаас цаг агаарын үзэгдэлд нөлөөлөх байгууллага монголд хэзээ, хэрхэн байгуулагдсан , цаашдын үйл ажиллагагаа хэтийн төлөвийн талаар “Байгаль орчны хяналтын улсын хороо, Батлан хамгаалах яамны сайдын хамтарсан тушаалаар 1991 онд “Хурын шим” төв нэртэйгээр анх байгуулагдсан. Байгуулагдсанаас эхлээд Өвөрхангай аймгийн Хар хорины сангийн аж ахуйд үр тариаг мөндрөөс хамгаалах ажлыг 11 жил хийсэн. Хар хорины аж ахуйд мөндөр их ордог. Байгалийн тогтоц нь мөндөр үүсэхэд тохиромжтой. Ажиллах хугацаандаа нэг ч удаа үр тариаг мөндөрт цохиулж, ургац алдаж байсангүй. 1996 оноос эхлэн ой хээрийн түймэрийг унтраах ажилд дайчлагдан ажиллаж байгаа. Энэ хаврын Дорнод,Сүхбаатар аймгийн нутагт гарсан түймрийг унтраахад дэмжлэг үзүүлсэн. Эхний үед үүл хуралдаж өгөхгүй байснаас, цаг хугацаа алдаж ихээхэн хохирол амссан. Сүүлд нь гуравдугаар сарын 23-нд үүл гарч ирснээр бороо оруулж, Хэнтий, Дорнод аймгийн нутагт асч байсан түймрийг унтраахад ихээхэн тус болсон” хэмээн ярьсан юм.
Ард иргэдийн дунд үүл буудаж, бороо оруулна гэсэн ойлголт байдаг. Энэ буруу ойлголт бөгөөд үүл буудах биш, үүлэнд зориудаар нөлөөлөх үйл ажиллагаа гэдэг аж. Үүлэнд зориудаар нөлөөлж бороо оруулна гэдэг нь хошуундаа иодот мөнгө агуулсан пуужинг, пуужин харвагчийн тусламжтайгаар үүлэнд хүргэнэ. Пуужин нь үүлний гол буюу цөм хэсэгт задарч, уур бүхий байдалд байгаа усны молекулуудыг өөртөө агуулсанаас масс нь хүндэрч, газарт унах процесс юм. Энэ нь олон улсад хэрэглэдэг, байгаль орчинд хор нөлөөгүй технологи. Манай улсын жилийн хэрэгцээ 1500 орчим пуужин байдаг. Энэ нь 360 сая орчим төгрөг юм. 2014 онд БНХАУ-аас пуужингийн нийлүүлэлт хийгдээгүй. Янз бүрийн шалтгаанаас болоод энэ жил бас гэрээ хийсэнгүй. Үндсэндээ пуужингийн нөөцгүй болсон талаар албаны хүмүүс хэлсэн. Томоохон хэмжээний газар нутаг, тариалангийн талбайг хамарсан ган гачиг болбол, түүнээс гарах шууд болон шууд бус хохирлын хэмжээ нь тэрбум төгрөгөөр тогтохгүй байх. Иймд төр засаг маань анхаарал тавин, санхүүжилтыг нь шийдвэл ирэх жил ган гачиг, гал түймрийн аюулаас айх айдасгүй болно.

0 Сэтгэгдэл