Т.ДЭЛЭГЖАРГАЛ ТУСГАЙ ОЛИМПЫН ӨВЛИЙН НААДМЫН АВАРГА БОЛЛОО
Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн ойролцоо хальсан бохир усны шугамын бөглөөг гаргаж, орчны цэвэрлэгээг хийж байна
“Цагаан алт” хөтөлбөрийг хэрэгжүүлэх үзэсгэлэн зохион байгууллаа
Дундговь аймгийн хоршоологчид 54,3 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлд хамрагджээ
ХӨСҮТ: Цахилгаан менингитээр батлагдсан нэг хүүхдийн биеийн байдал хүндэвтэр байна
Монголбанкны нэрэмжит эрдэм шинжилгээний хуралд оролцохыг урьж байна
З.Нарантуяа: Валютын нөөц, экспортын орлогыг нэмэгдүүлэх чиглэлд Хөгжлийн банк хөрөнгө оруулна
Чингис хаан Үндэсний музейгээр долоо хоногт 10175 үзэгч үйлчлүүлжээ
“Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл маргааш дуусна
Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулган гуравдугаар сарын 17-нд нээнэ
2017 он гэхэд бид Туул голгүй болно
Улаанбаатар хотын байгаль орчны бохирдол сүүлийн жилүүдэд Туул голд шууд нөлөөлж эхэлжээ. Зарим эх сурвалжийн мэдээллээр Туул голын дагуу арьс ширний, өлөн гэдэсний, ноос угаах 110 гаруй үйлдвэр нууцаар үйл ажиллагаа явуулан, бохироо гол руу цутгаж байгаа юм. Энэ үйлдвэрүүдийн олонх нь Хан-Уул дүүргийн нутагт байдаг учраас Туул голын ус Хужирбулангаас 120 мянгат (хуучнаар) хүртэл харьцангуй цэвэр хэсэгт тооцогдож, Сонгиноос дээш хэсэгт төв цэвэрлэх байгууламжийн нөлөөгөөр эрс бохирдон, Төв аймгийн Лүн цаашлаад Орхон голд цутгатлаа цэвэршиж чадахгүй байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хоёр жилийн өмн хамгийн их бохирдсон голуудыг зарлахад Туул гол тав дугаарт жагссан. Энэ нь өргөн уудам нутагтай, цөөн хүн амтай улсын хувьд байж боломгүй асуудал юм. Тэгээд ч Туул гол бол манай улсын хүн амын бараг атл нь оршин суудаг нийслэл хотын ундны эх булаг. Нийслэлийн хөрсний бохирдлын 90 хувь нь гэр хорооллын 380 мянган нүхэн жорлонгийн “уран бүтээл” байдаг. Хөрсний энэ бохирдол Туул голын усанд шууд нөлөөлж байгаа судлаачид тогтоосон.
Мөн дэлхийн дулаарлын нөлөөгөөр жилээс жилд урсгал нь татарч буй нь бидний нүдэнд илт юм. Туулын ус татарна гэдэг нь Улаанбаатарчууд ундны усгүй болж байна гэсэн үг.
Өөрөөр хэлбэл 1.3 сая хүнтэй Нийслэл хотыг ундаалдаг гол ширгэвэл ямар аюултай байдалд орох нь ойлгомжтой. Туул голын хувь заяа хүнд байгаа нөхцөлд Усны газрын орлогч дарга байсан З.Батбаяр “Туул голыг дархан цаазтай болгоё. Дархан цаазат Богд хаан уулын хилийн цэсийг Туул голын урд эргээр гэснийг, хойд эргээр гэж тогтооё” гэсэн санаачлага гаргалаа. Үүнийг иргэд цаг үеэ олсон чухал санаа гэж үзэж буй юм. Туул голыг хамгаалах, урсгалыг нэмэгдүүлэх талаар Төрийн болон Төрийн бус байгууллагууд хангалттай олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн ч үр дүнд хүрэхгүй гэдэг өнгөрсөн жилүүдийн туршлагаас харагдлаа. Одоо эцсийн авах арга хэмжээ бол дархан цаазтай болгох. Энэ саналыг төр засаг дэмжээд, дархан цаазтай болговол, урт нэртэй хуулийн хамгаалалтанд орно. Ингэвэл ил болон далд үйл ажиллагаа явуулдаг арьс ширний үйлдвэрүүд бүрэн хяналтад орж голын ус цэвэрших боломж бүрдэх юм. Хамгийн гол нь нийслэлийн иргэдийн ундны усны хэрэгцээ баталгаатай болно гэсэн үг. Дэлхийн бусад оронд ус алтнаас ч үнэтэй болж байгаа энэ үед цаг хугацаа алдахгүйгээр Туул голоо дархлаж усны нөөцөө хамгаалах нь төр засгийн хойшлуулшгүй хийх ажил.

Яагаад гэвэл Туул голын татарч, бохирдож буй тул Улаанбаатарын иргэд 2017 оноос усгүй хатаж өндөр үнээр худалдаж авах аюул бий гэсэн яриа гарч байгаа. Энэ яриа хэр үнэний хувьтайг БОНХАЖЯ-ны Усны нөөцийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Өнөржаргалаас тодруулахад “Монгол Улс газрын доорхи усаар усны хэрэглээгээ хангадаг. Газрын доорхи усны нөөц хязгаарлагдмал тархалттай, бага усны нөөцтөй гэсэн ангилалд ордог боловч, Улаанбаатар хотын хувьд томоохон голын хөндийд оршдог учраас усны мэдэгдэхүйц хомсдолд орно гэсэн магадлал бага. Айл болгонд усны тоолуур тавьснаас хойш, иргэд усаа зөв зохистой хэрэглэж байна гэнсэн судалгаа гарсан. Улаанбаатар хотод 60,70, 80-аад онуудад хийгдэж байсан усны нөөцийг дахин үнэлэх судалгааны ажлыг улсын хөрөнгө оруулалтаар хийгээд тайланг бэлэн болгосон. Усны хомсдолд орох нь, усгүй болох нь гэсэн асуултанд гол хариулт өгөх тайлангаа энэ тавдугаар сард усны нөөцийн зөвлөлөөр хэлэлцэх гэж байна. Энэ тайлангийн дүнд бид усны нөөц ямар байгаа вэ гэдгийг тогтоогоод цаашид хэрэгжүүлэх зөвлөмжөө гаргана. Тийм учрааас усны хомсдолд орох нь гэдэг асуудлыг яаран тавихгүй” гэлээ. Албаны хүний үг сэтгэл бага зэрэг тайвшруулсан ч манай иргэдийн хувьд хамгийн гол нь усны хэрэглээгээ зөв зохицуулах, нөөцийг зохистой ашиглаж сурах явдал чухал билээ.
Туул голоо дарханг цаазат болгох нь хамгийн зөв.
байгаль орчны яам мэргэжлийн хяналт 2-оос монголын үр хүүхэд үеийн үед үүний бурууг хайх болно

0 Сэтгэгдэл
ganaa
yamar aimaar uur hurmeer medee ve.araich dee er ni tuul gol odooch hezuu baigaash dee.hund naidah bish ard tumen bid oorsdoo tuul goloo hamgaaliya ldaa goliig bohirduulj baigaa hognuudiig niilj hootsgooe yuilveriig ni buulgaj evdeh heregtei.
2015.05.14
2015.05.14
2015.05.14