Т.ДЭЛЭГЖАРГАЛ ТУСГАЙ ОЛИМПЫН ӨВЛИЙН НААДМЫН АВАРГА БОЛЛОО
Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн ойролцоо хальсан бохир усны шугамын бөглөөг гаргаж, орчны цэвэрлэгээг хийж байна
“Цагаан алт” хөтөлбөрийг хэрэгжүүлэх үзэсгэлэн зохион байгууллаа
Дундговь аймгийн хоршоологчид 54,3 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлд хамрагджээ
ХӨСҮТ: Цахилгаан менингитээр батлагдсан нэг хүүхдийн биеийн байдал хүндэвтэр байна
Монголбанкны нэрэмжит эрдэм шинжилгээний хуралд оролцохыг урьж байна
З.Нарантуяа: Валютын нөөц, экспортын орлогыг нэмэгдүүлэх чиглэлд Хөгжлийн банк хөрөнгө оруулна
Чингис хаан Үндэсний музейгээр долоо хоногт 10175 үзэгч үйлчлүүлжээ
“Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл маргааш дуусна
Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулган гуравдугаар сарын 17-нд нээнэ
23 орны төлөөлөгч ирж залуучуудын асуудлыг хэлэлцэнэ

Монгол Улсын Засгийн Газар, Азийн Залуучуудын Зөвлөл, Монголын Залуучуудын Холбоо хамтран Азийн Залуучуудын Зөвлөлийн ээлжит XIII Ерөнхий Ассамблейг энэ сарын 18-21-ний өдрүүдэд “Нэг Ази 2015: Тогтвортой хөгжлийн зорилтод залуучуудын оролцоо” сэдвийн дор зохион байгуулах гэж байна. Чуулганд Азийн 23 улсын бодлого боловсруулагч, судлаач эрдэмтэд болон шийдвэр гаргах түвшний нийт 600 зочид төлөөлөгч оролцохоор болжээ. Тухайлбал, Дэлхийн Залуучуудын Ассамблейн Ерөнхийлөгч Идрис Харон, Ерөнхий нарийн бичгийн дарга Эдиола Пашолари, Азийн Залуучуудын зөвлөлийн Удирдах хорооны гишүүд, Ерөнхий нарийн бичгийн дарга Азизудин Ахмад тэргүүтэй төлөөлөгчид хүрэлцэн ирэхээр мэдэгдсэн байна.
Мөн БНЛАУ-ын Залуучуудын Эвлэлийн Төв Хорооны төлөөлөгч Вилавон Пантвонг, Киргизстан улсын Шилжилт Хөдөлгөөн Хөдөлмөр Эрхлэлт Залуучуудын яамны Дэд сайд Марат Нуралиев, “АEISEC” олон улсын байгууллагын Дэд Ерөнхийлөгч Гордон Чинг болон БНАСАУ-ын хүндтэй зочид төлөөлөгчид оролцох юм. Тэд Зүүн Хойд Азийн Залуучуудын симпозиумд ихээхэн ач холбогдол өгч байгаа бөгөөд хүлээлт дагуулсан энэхүү хурлыг үр дүнтэй болгохын тулд гадны мэргэжлийн судлаач, эрдэмтдэд хүсэлт хүргүүлжээ. Тухайлбал, тус симпозиумд Японы Рицумей Их сургуулийн профессор Нобору Миаваки, оюутнуудын хамт ирэхээс гадна ОХУ-ын Өвөр байгалийн их сургуулиас 10 гаруй төлөөлөгч, БНХАУ-аас CNN телевизийн олон улсын тоймч Виктор Гао зэрэг тусгай зочид манай улсад ирэхээр болсон байна.

0 Сэтгэгдэл