Т.ДЭЛЭГЖАРГАЛ ТУСГАЙ ОЛИМПЫН ӨВЛИЙН НААДМЫН АВАРГА БОЛЛОО
Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн ойролцоо хальсан бохир усны шугамын бөглөөг гаргаж, орчны цэвэрлэгээг хийж байна
“Цагаан алт” хөтөлбөрийг хэрэгжүүлэх үзэсгэлэн зохион байгууллаа
Дундговь аймгийн хоршоологчид 54,3 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлд хамрагджээ
ХӨСҮТ: Цахилгаан менингитээр батлагдсан нэг хүүхдийн биеийн байдал хүндэвтэр байна
Монголбанкны нэрэмжит эрдэм шинжилгээний хуралд оролцохыг урьж байна
З.Нарантуяа: Валютын нөөц, экспортын орлогыг нэмэгдүүлэх чиглэлд Хөгжлийн банк хөрөнгө оруулна
Чингис хаан Үндэсний музейгээр долоо хоногт 10175 үзэгч үйлчлүүлжээ
“Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл маргааш дуусна
Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулган гуравдугаар сарын 17-нд нээнэ
“Эрүүл хөрс-Эрүүл хүнс” аян үргэлжилж байна

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хүнсний аюулгүй байдлыг хангуулах үүднээс “Эрүүл хөрс-Эрүүл хүнс” сарын аяныг орон даяар зохион байгуулж эхэллээ. Сарын аяны хүрээнд мал амьтан, ургамлын гаралтай түүхий эд бэлтгэн нийлүүлэгч, хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжид хяналтын хуудсыг хэрэглэх талаар зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх юм байна. Мөн хүнсний тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг тандан судлах, хянан шалгах зэрэг арга хэмжээг аймаг, нийслэлийн хэмжээнд зохион байгуулахаар төлөвлөжээ.
Хүнсний аюулгүй байдлыг хангуулах нь дан ганц МХБ-ын үүрэг биш бөгөөд хүнсний тухай хууль тогтоомжид зааснаар хэрэглэгч та ч бас өөрийн хүнсний чанар, аюулгүй байдлыг шалгаж худалдан авах үүрэгтэй байдаг. Тиймээс аяны хугацаанд хүнсний бүтээгдэхүүнтэй холбоотой альваа зөрчил, дутагдлын талаар мэргэжлийн хяналтын байгууллагад хандаж шийдвэрлүүлэх боломжтой юм байна. Аян зургадугаар сарын 1 хүртэл үргэлжилнэ.

0 Сэтгэгдэл