Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хачигт хазуулсан 162 тохиодол бүртгэгджээ

Манай оронд хаврын улиралд байгалийн голомтот халдварт өвчлөл гарах тохиолдол өндөр байдаг. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд хачигт халдварын 162 тохиолдол бүртгэгдээд байгаагаас 70 хувь нь сургуулийн насны хүүхдүүд эзэлж байгаа аж. Мөн галзуу өвчин 18 аймгийн 91 суманд бүртгэгдэж, 147 голомтод 222 мал амьтан өвчилсний 40.5 хувь нь үхэр, 31.9 хувь нь нохой, үнэг, чоно байжээ. Харин боом өвчнөөр гурван аймгийн есөн суманд 15 мал өвчилсөн байна.
Улсын хэмжээнд байгалийн голомтот  өвчлөлийг жагсаахад тарваган тахал, шувууны томуу, боом, галзуу, хачигт энцефалитийн өвчлөл тэргүүлдэг гэдгийг тус Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн эмч ажилчид дуулгаж байлаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан