Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Цэрэг татлага эхэллээ

Улс орон даяар хаврын цэрэг татлага эхэллээ. Цэрэг татах ажил  тавдугаар сарын 8-наас буюу өнөөдрөөс эхлэн  гурван өдөр үргэлжилнэ.  Нийслэлийн даргын захирамжийн дагуу эхэлж байгаа 2015 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагад цэргийн жинхэнэ албаны зарлан дуудах хуудас хүлээн авсан иргэд иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын дэвтэртэйгээ очих шаардлагатай. Дотоод гадаадын  их дээд сургуульд сурч байгаа оюутан сурагчид суралцаж байгаа гэсэн тодорхойлолт, сургалтын төлбөр төлсөн баримт болон бусад нотлох баримт бичгүүдийг бүрдүүлэн ирж цэрэг татлагаас чөлөөлөгөдх юм байна.  Цэргийн албаны зарлан дуудах хуудас авсан иргэд тогтоосон хугацаанд бэлэн байж үүргээ биелүүлэх, ингээгүй тохиолдолд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхийг  албаны хүмүүс анхааруулж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан