Т.ДЭЛЭГЖАРГАЛ ТУСГАЙ ОЛИМПЫН ӨВЛИЙН НААДМЫН АВАРГА БОЛЛОО
Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн ойролцоо хальсан бохир усны шугамын бөглөөг гаргаж, орчны цэвэрлэгээг хийж байна
“Цагаан алт” хөтөлбөрийг хэрэгжүүлэх үзэсгэлэн зохион байгууллаа
Дундговь аймгийн хоршоологчид 54,3 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлд хамрагджээ
ХӨСҮТ: Цахилгаан менингитээр батлагдсан нэг хүүхдийн биеийн байдал хүндэвтэр байна
Монголбанкны нэрэмжит эрдэм шинжилгээний хуралд оролцохыг урьж байна
З.Нарантуяа: Валютын нөөц, экспортын орлогыг нэмэгдүүлэх чиглэлд Хөгжлийн банк хөрөнгө оруулна
Чингис хаан Үндэсний музейгээр долоо хоногт 10175 үзэгч үйлчлүүлжээ
“Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл маргааш дуусна
Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулган гуравдугаар сарын 17-нд нээнэ
Э.Батжаргал: Картнаас Оюутны холбоо арай ч 5000 төгрөг идээгүй

-Танай холбоог нийтийн тээврээр үнэгүй зорчих нэг картнаас 5700 төгрөг зувчуулдаг гэсэн байна. Энэ ямар учиртай юм бэ?
-“Улаанбаатар смарт карт” гэж компани бий. Автобуснуудыг кондуктаргүй болгож, иргэдийг карт уншуулж явдаг болгох гэж байгаа шүү дээ. Тэгэхээр 3200 гэдэг нь бүх иргэн худалдаж авах үнэ юм. Тухайн нэг иргэн автобусаар зорчихын тулд 3200 төгрөгөөр карт худалдаж аваад мөнгөөр цэнэглэж явах ёстой. Ер нь бол 3200 гэдэг нь тухайн компанийн санал болгосон үнэ. Энэ асуудлаас болж оюутнууд хохирох магадлал өндөр байгаа юм. Жишээлбэл, тэрхүү карт дээр нь зураг, нэр байхгүй. Тухайн хүнийг илэрхийлэх ямар нэгэн тэмдэглэгээ байхгүй учраас автобус компанид оюутан уу, жирийн иргэн үү гэдгийг ялгах боломжгүй. Энэхүү картыг туршиж үзээгүй болохоор автобус компаниуд бэлэн биш байгаа учраас есдүгээр сарын 1-нээс эхлээд оюутнууд автобусаар зорчиход хүндрэл үүснэ. Тиймээс энэ жилийн хувьд манай холбооны зүгээс оюутнуудаас эхэлж энэ картыг турших нь боломжгүй юм байна гэж харж байгаа.
-Тэгвэл 8900 төгрөгийн талаар тодорхой тайлбар өгөхгүй юу?
-8900 гэдэг бол манай холбооноос гаргаж ирсэн үнэ биш. БСШУЯ, Нийслэлийн тээврийн газар, Том оврын автобус эрхлэгчдийн холбоо, МОХ харилцан зөвшилцсөний үндсэн дээр гаргаж ирсэн. Энэ тогтоосон үнэд тухайн смарт картны хэвлэлтийн үнэ орсон. Мөн оюутны даатгал, 2015-2016 оны хичээлийн жилд тухайн оюутны смарт картны түгээлт, хяналт, шалгалт, хуулга, наалт гээд хэдэн талаас нийлсэн өртгийг хамгийн бага боломжит ханш нь энэ юм байна гэж тогтоосон. Мөн энэ асуудлыг НИТХ-ын тогтоолын дагуу Боловсролын асуудал хариуцсан төр захиргааны байгууллага шийднэ гээд хуульдаа заагаад өгчихсөн байгаа. Манай байгууллагыг жилийн жилд л мөнгө идлээ гэсэн асуудал гарч ирдэг. 113 мянган оюутанд энэхүү картыг түгээх ажлыг зөвхөн нэг байгууллага хийдэггүй. Хоёр, гурван зуун хүн энэ ажлыг гардан хийж тодорхой хэмжээний урамшуулал авдаг. Тэгэхээр тухайн компанийн санал болгосон үнийг оюутны картын эцсийн үнэ мэтээр тайлбарлаж буй нь өрөөсгөл ойлголт юм.
-Та нартай ижил төрлийн байгууллага хэрнээ яагаад энэ мэтээр ташаа мэдээлэл цацсан юм бол?
-Намын дэргэдэх оюутны байгууллага юм л даа. Манай салбар нэгж биш. Сонгууль дөхөж буй болохоор л энэ мэт үйлдэл гаргасан байх. Өнгөрсөн жил ч гэсэн ийм яриа гаргаж оюутнуудыг турхирч байсан. Мөнгө төгрөгтэй холбоотой их хариуцлагатай ажил учраас бид хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг. Хэрвээ гомдолтой байгаа бол тэд шүүхэд хандах ёстой.
-Энэ асуудлын талаар та нарт өмнө нь мэдэгдсэн үү?
-Бидэнтэй нүүр тулж уулзаж, ярилцаагүй. Ямар хүмүүс байдгийг нь ч бид мэдэхгүй. Намын ах нар нь түлхээс хийсэн юм болов уу даа. Бидний зүгээс энэ үйлдлийг нь ойлгохгүй байгаа. Оюутнуудын эрх ашгийн төлөө Нийслэлийн оюутны холбоо ямар ажил хийснийг нь ч мэдэхгүй байна.
- 3200 төгрөгийн үнийг оюутны картын эцсийн үнэ мэтээр тайлбарлаж буй нь өрөөсгөл ойлголт-
Нийслэлийн нэгдсэн оюутны холбооноос Монголын оюутны холбоог мөнгө угааж байж болзошгүй хэмээн өчигдөр мэдээлж, мэдэгдэл хүртэл гаргав. Мэдэгдэлдээ “Монголын оюутны холбооноос 2015-2016 оны хичээлийн жилд нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих оюутны карт захиалгын ажлыг 2015.04.27-ны өдрөөс эхлүүлэн их, дээд сургууль дээр захиалга авч эхэлсэн. Тус холбооноос сургуулиудын итгэмжлэгдсэн төлөөлөгч нараар дамжуулан захиалж хийлгэж байгаа энэхүү карт нь 8900 төгрөгийн үнэтэй. Гэтэл Оюутны тээврийн хэрэгслээр зорчих эрхийн карт 3200 төгрөгөөр гарах боломжтой юм байна. МОХ, түүний удирдлагууд оюутны байгууллагуудаар дамжуулан нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих оюутны карт захиалга нэрийдлээр мөнгө угааж байж болзошгүй” хэмээн дурджээ. Түүгээр ч барахгүй оюутны нийтийн тээврээр үнэгүй үйлчлүүлэх картын захиалга авах, оюутны гарт хүргэх ажлыг Монголын оюутны холбоо биш өөр оюутан, залуучуудын байгууллагад шилжүүлэх цаг нь болсон. Энэхүү 8900 төгрөгийн захиалгын асуудлаа олон нийтэд үнэн зөвөөр мэдээлж, оюутны эрх ашгийг хамгаалах үндсэн үүргээ гүйцэтгэхийг шаардсан юм. Энэ мэдээлэл нь үнэн бодитой эсэхийг нягтлахаар Монголын оюутны холбооны Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Э.Батжаргалаас дараахь тодруулгыг авлаа. 

0 Сэтгэгдэл