Т.ДЭЛЭГЖАРГАЛ ТУСГАЙ ОЛИМПЫН ӨВЛИЙН НААДМЫН АВАРГА БОЛЛОО
Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн ойролцоо хальсан бохир усны шугамын бөглөөг гаргаж, орчны цэвэрлэгээг хийж байна
“Цагаан алт” хөтөлбөрийг хэрэгжүүлэх үзэсгэлэн зохион байгууллаа
Дундговь аймгийн хоршоологчид 54,3 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлд хамрагджээ
ХӨСҮТ: Цахилгаан менингитээр батлагдсан нэг хүүхдийн биеийн байдал хүндэвтэр байна
Монголбанкны нэрэмжит эрдэм шинжилгээний хуралд оролцохыг урьж байна
З.Нарантуяа: Валютын нөөц, экспортын орлогыг нэмэгдүүлэх чиглэлд Хөгжлийн банк хөрөнгө оруулна
Чингис хаан Үндэсний музейгээр долоо хоногт 10175 үзэгч үйлчлүүлжээ
“Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл маргааш дуусна
Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулган гуравдугаар сарын 17-нд нээнэ
Энэ жил зам барих, засах компаниуд ирэх долоо хоногт тодорно
Улаанбаатар хотод хэрэгжих авто замын бүтээн байгуулалтын ажил энэ сарын 15-наас эхлэхээр бэлтгэл ажил хангагдсан. Мөн 18 метрийн урттай угсраа автобус орж ирэх болсонтой холбоотойгоор Энхтайваны өргөн чөлөөний автозамын засварын ажил буюу эцсийн зогсоолуудын эргэлт хийх талбай, Баруун дөрвөн замаас, Зүүн дөрвөн зам хүртэлх замын автобусны буудлуудын кармаг битүүлэх, нэгдүгээр эгнээг тусгаарлана. Мөн 44.5 километр авто зам, 453 метр урт гүүрийг шинээр барьж, 37.7 километр авто зам, 134 метр урт гүүрийг өргөтгөж шинэчлэхээр төлөвлөсөн. Нийтдээ 25 байршилд 91.6 тэрбум төгрөгийн зам барилгын ажил хийнэ. Тухайлбал, Дамбадаржаагийн уулзвар-Шаргаморьтын төмөр бетон гүүр – Хандгайт чиглэлийн 16.35 километр авто замын өргөтгөл, шинэчлэлт, Чингэлтэйн гудамж, долоон буудлын уулзвараас Чингэлтэйн эцэс хүртлэх 3.3 километр автозамын өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийхээр төлөвлөж байна” гэж хэллээ. Энэ зун хотын төвийн зам гэхээсээ илүүтэй хотоос гарч байгаа замыг илүү их засах аж. Тухайлбал, Улиастай - Гачууртын чиглэлийн 11 километр авто замын засвар, Гүнтийн даваа чиглэлийн автозамаас Ар гүнтийн зуслан хүртэлх 7.36 километр автозам, Өлзийт хороолол- Биокомбинат- Шувуун фабрик чиглэлийн 9.6 километр авто замыг засварлана.

-Энэ жилийн зам барилгын ажил гүйцэтгэгч компаниуд тодорсон уу. Хэрхэн тодруулж байгаа вэ?
-Энэ жилийн барих ёстой замын гол ажлуудыг Засгийн газар шууд гэрээгээр хийлгэхээр болсон. Тухайлбал, Гачууртын зам зуслангийн чиглэл, Авто цогцолбор руу явж байгаа зам орж байгаа. Шууд гэрээ байгуулахын тулд хуулиар хүссэн компаниудыг оролцуулж шаардлага хангасан компанийг ажил гүйцэтгэгчээр сонгодог. Энэ жилийн хувьд өрсөлдөөнийг нээлттэй чанартай явуулах үүднээс нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар сонгон шалгаруулалтын ажил хийгдээд эхэлсэн. Ирэх долоо хоногт гүйцэтгэгч нь тодорно. Ингээд ирэхээр тавдугаар сарын 30-н гэхэд бүтээн байгуулалтын ажил нь эхэлнэ.
-Замын эвдрэл гэмтлыг гүйцэтгэгч компаниуд хэрхэн хариуцаж ажиллаж байгаа вэ. Энэ жил хийсэн зам нь ирэх жил эвдрэхэд тухайн компанитай ямар хариуцлага тооцох вэ?
-Гүйцэтгэгч компани эхний гурван жил барьсан замынхаа эвдрэл гэмтлийг хариуцан ажилладаг. Гадны нөлөөнөөс болж эвдрээгүй технологи зөрчсөнөөс болсон бол барьсан компани эхний гурван жил уг замыг засах гэрээтэй. Засвар арчлалтын энэ мөнгийг захиалагч төрийн сан барьцаанд авч үлддэг. Сүүлийн гурван жилд баригдсан замуудад одоогоор ийм хэмжээний томоохон эвдрэл гараагүй.
-Одоо зам барилгын ажлууд эхлээд хугацаандаа ашиглалтад орно гэж байгаа ч арав, арваннэгдүгээр сар болохоор ийм юм нь болохгүй байна гээд хугацаа хойшлуулдаг. Энэ тал дээр хэрхэн анхаарч ажиллах вэ?
-Хугацаа бол нэг хоёр сараар хойшлуулахыг гэрээнд зөвшөөрдөг. Харин үүнээс илүү хугацаагаар хоцрох юм бол алданги тооцож алдангийн мөнгийг нийслэлийн төсөвт оруулж байгаа. Ер нь нээлттэй сонгон шалгаруулалтаар гүйцэтгэгч компани шалгараад энэ замыг энэ хугацаандаа барьж чадна гэсэн бол барих ёстой. Хэрэв байгалийн гамшиг болон бусад давагдашгүй хүчин зүйлээс болоогүй бол хугацаандаа ажил үүргээ гүйцэтгэх ёстой. Бусад тохиолдолд гүйцэтгэгч өөрөө хариуцна. Хяналтыг манай газраас тавьж байгаа. Мөн зарим томоохон замуудад хувийн зөвлөх компани шалгаруулж ажиллуулна.
-Манайд баригдаж байгаа замууд ус зайлуулах шугам байхгүйгээс амархан эвдэрч эдэлгээ даахгүй байна гэдэг. Энэ жил хийсэн зам ирэх жил л гэхэд эвдэрсэн дүр зураг олон байдаг шүү дээ. Үүнийг яах ёстой юм бэ?
-Нийслэлд сүүлийн жилүүдэд хийгдэж байгаа бүх замууд ус зайлуулах системтэй хийгдэж байгаа. Хажуугаар нь явган хүний зам тавиад түүний доогуур нь ус урсдаг хэлбэрээр хийдэг. Харин ус яагаад тогтоод байна вэ гэхээр нийслэл дөрвөн уулын дунд оршдог. Гэр хорооллын жалга гууны ус бүгд орж ирдэг. Өөр ус зайлуулалтын томоохон систем далан шуудуу байхгүйгээс зам дээр ус орж ирээд зам нь өөрөө ус зайлуулах шугам болоод байна. Замыг бохирдуулж, гол эвдрэл үүсгэж байгаа зүйл бол энэ. Гэхдээ энэ асуудал нийслэлээс тусгай хөтөлбөр гаргаад ажиллаж байна.
Энэ жилийн зам барилгын ажил эхлэх гэж байгаатай холбогдуулан Нийслэлийн Авто замын газрын дарга Д.Нанзаддоржоос зарим зүйлийг тодрууллаа.

0 Сэтгэгдэл