Т.ДЭЛЭГЖАРГАЛ ТУСГАЙ ОЛИМПЫН ӨВЛИЙН НААДМЫН АВАРГА БОЛЛОО
Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн ойролцоо хальсан бохир усны шугамын бөглөөг гаргаж, орчны цэвэрлэгээг хийж байна
“Цагаан алт” хөтөлбөрийг хэрэгжүүлэх үзэсгэлэн зохион байгууллаа
Дундговь аймгийн хоршоологчид 54,3 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлд хамрагджээ
ХӨСҮТ: Цахилгаан менингитээр батлагдсан нэг хүүхдийн биеийн байдал хүндэвтэр байна
Монголбанкны нэрэмжит эрдэм шинжилгээний хуралд оролцохыг урьж байна
З.Нарантуяа: Валютын нөөц, экспортын орлогыг нэмэгдүүлэх чиглэлд Хөгжлийн банк хөрөнгө оруулна
Чингис хаан Үндэсний музейгээр долоо хоногт 10175 үзэгч үйлчлүүлжээ
“Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл маргааш дуусна
Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулган гуравдугаар сарын 17-нд нээнэ
Хиймэл зүрх суулгуулсан хоёр дахь хүн нэг жил амьдраад өөд боллоо
Манай гариг дээр хиймэл зүрх суулгуулсан хоёр дахь хүн 69 насандаа Францын Нант хотын эмнэлэгт өөд болсон байна. Эрэгтэй тавдугаар сарын 2-нд нас барсан ч хэвлэлийнхэн даваа гарагт л мэдээлж эхэлжээ. “Одоо хиймэл зүрх үйлдвэрлэсэн Garmat компани бүтээгдхүүнийхээ ажиллагааг шалган энэ эрхтэн хүний биед ямар нөлөө үзүүлсэн, найдвартай эсэх талаар дүгнэлт хийж байна” гэж компанийн мэдэгдэлд дурдсан байна.
Хиймэл зүрхийг анх 2013 онд 76 настай эрэгтэйд суулгасан ч 75 хоногийн дараа хиймэл зүрхний ажиллагаа доголдсоны улмаас нас барсан юм.
2014 оны зун 900 грамм жинтэй хиймэл зүрхийг 68 настай энэ эрэгтэйд суулгаж, хагас жилийн дараа гэхэд тэрээр хэвийн амьдралд шилжин бүр дугуйгаар явдаг болсон юм.
Одоо гурав дахь хүнд хиймэл зүрх суулгах хагалгааг удахгүй хийнэ гэж дөрөвдүгээр сарын сүүлчээр зарлаад байгаа юм.

0 Сэтгэгдэл