Т.ДЭЛЭГЖАРГАЛ ТУСГАЙ ОЛИМПЫН ӨВЛИЙН НААДМЫН АВАРГА БОЛЛОО
Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн ойролцоо хальсан бохир усны шугамын бөглөөг гаргаж, орчны цэвэрлэгээг хийж байна
“Цагаан алт” хөтөлбөрийг хэрэгжүүлэх үзэсгэлэн зохион байгууллаа
Дундговь аймгийн хоршоологчид 54,3 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлд хамрагджээ
ХӨСҮТ: Цахилгаан менингитээр батлагдсан нэг хүүхдийн биеийн байдал хүндэвтэр байна
Монголбанкны нэрэмжит эрдэм шинжилгээний хуралд оролцохыг урьж байна
З.Нарантуяа: Валютын нөөц, экспортын орлогыг нэмэгдүүлэх чиглэлд Хөгжлийн банк хөрөнгө оруулна
Чингис хаан Үндэсний музейгээр долоо хоногт 10175 үзэгч үйлчлүүлжээ
“Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл маргааш дуусна
Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулган гуравдугаар сарын 17-нд нээнэ
Энэ жилийн “Оюутан цагдаа” –г ирэх сарын 5-наас бүртгэнэ

Монголын оюутны холбоо, Улаанбаатар хотын Цагдаагийн газар хамтран хэрэгжүүлдэг “Оюутан цагдаа” хөтөлбөр хоёр дахь жилдээ хэрэгжихээр болжээ. Тус хөтөлбөрийн зорилго нь аялал жуулчлалын улиралд Улаанбаатар хотод ирэх жуулчдын тоо нэмэгддэгтэй холбогдуулан жуулчдын аюулгүй байдлыг хангах, тэдэнд зөвлөгөө мэдээлэл өгөхийн тулд англи хэлний анхан болон дунд шатны мэдлэгтэй оюутан залуучуудыг “Оюутан цагдаа” хөтөлбөрт хамруулдаг. “Оюутан цагдаа” хөтөлбөрт хамрагдсанаар оюутнууд зуны амралтаараа англи хэлний ярианы чадвараа сайжруулахын зэрэгцээ цалин авах боломжтой болж буй юм. Өнгөрсөн жил уг хөтөлбөрт 88 оюутан хамрагдаж нэг цагийн хөлс нь 3500–4000 төгрөг байсан. Харин энэ жил 150 оюутан цагдаагаар ажиллах хүмүүсийг ирэх сарын 5-наас бүртгэхээр болжээ. “Оюутан цагдаа” хөтөлбөрт хамрагдсан оюутнууд жирийн өдрүүдэд 4-6 цаг ажиллах бол баяр наадмын ачаалалтай өдрүүдэд 8-12 цаг ажиллах юм байна.

0 Сэтгэгдэл