Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүүхдэд нарны шил заавал зүүлгэх ёстой юу

Нарны шил хүүхдэд зүүлгэх шаардлагатай гэж та боддог уу. Хэрвээ тийм бол хэдэн настайгаас нь вэ. Хүүхдийн зүүх шил томчуудынхаас юугаараа ялгаатай байх ёстой вэ. Энэ талаар зарим мэдээллийг хүргэе.

Хэдэн настайгаасаа нарны шил зүүх вэ

Олон ээж миний хүүхэд арай бага байна. Нүдний шил зүүх нь байтугай гэж боддог. Тэгвэл нүдний эмч нар таны бяцхан хүүхэд нарнаас хамгаалах шилийг нэг настайгаасаа эхлээд зүүх ёстой гэж үздэг юм байна. Хүүхэд бага байх тусам түүний нүд нарны тусгалыг илүү мэдрэмтгий байдаг аж. Хэдийгээр хүний нүд өөрөө нарны ультра туяанаас өөрийгөө хамгаалах чадвартай байдаг ч тэр нь бүрэн хамгаалагч болж чаддаггүй төдийгүй хүүхдэд гурваас дөрвөн амьдралын буруу хэвшил байхад л нүдний торлог бүрхэвч маш эмзэг болдог байна. Ийм тохиолдолд нарны хурц туяа эвэрлэг бүрхэвчийг гэмтээж, хараа муудах болон нүдний бусад өвчний эхлэл тавигддаг гэнэ.
Хүүхдэд нарны шил сонгохдоо хамгийн чухал нь шилж маш зөв сонгох. Сонгосон шилийг хүүхдэд зүүлгэж болох уу эсвэл зөвхөн том хүнийх байх уу гэдгийг заавал тодруулах ёстой.Тэгэхээр хүүхдэд зориулж нарны шил авах гэж байгаа бол заавал мэргэжлийн хүнд хандаж зөвлөгөө аваарай. Нарны шилнийх нь хүрээ нь элдэв харшил өгөхгүй, чихэнд нь болоод хамарт нь ачаалал болохгүй гэх зэргийг шалгуур болгож та өөрийнхөө хүүхдийн онцлогоос шалтгаалж сонго. Хүүхдийн нарны шилний шил нь мэдээж шил болоод хагарч гэмтэх зүйлээр хийгдсэн байж болохгүй. Хүүүхэд таны сонгосон шилийг зүүгээд гүйж, тоглож, үсэрч дэвхрэхэд эрсдэл учруулах ёсгүй. Хүүхдүүд өөрийн биеийн өндрөөс шалтгаалж байнга дээшээ өлийж харж байдаг учраас нүдний шил нь аль болох том дугуй хэлбэртэй байвал зүгээр.
Хүүхэд ухаан орж томрох тусмаа өөрөө сонголтоо хийнэ. Мэдээж аль болох гоё сайхан харагдах талаас нь сонгох учраас та эхлээд олон сонголтыг санал болго. Тэгээд гоё гэхээсээ илүүтэйгээр өөрт нь хамгийн тохиромжтой эвтэйхэн байх шилийг сонгохыг зөвлөөрөй. Хүүхдийнх болоод томчуупын хувьд нүдний шилний шилийг аль болох поликарбонат байхаар сонго. Учир нь энэ нь хүний биед муу гэх элемент бараг агуулдаггүй. Нарны шил гэхээр дан хар өнгөөр төсөөлж болохгүй. Танд загварынхан ногоон, цэнхэр, хөх, улаан туяатай, шаргал гээд олон өнгийг санал болгож байна. Ногоон өнгө бол нарны улаан туяанаас хамгаалахад хамгийн тохиромжтой нь. Харин шар болон шаргал өнгө бол нарны хурц гэрэлгүй үед зүүхэд зориулагдсан байдаг. Хөх болоод цэнхэр өнгөний хувьд хамгаалалт гэхээс илүү гоёлынх байдаг.
Нарны хамгаалалтын шил хүүхдэд авахдаа заавал нүдний шилний төрөлжсөн дэлгүүрээс сонго. Тэнд мэргэжлийн эмч нар байдаг учраас хүүхдийн хараа шалгах мөн хэрхэн зөв сонголт хийх талаар танд зөвлөгөө өгнө. Шидний төв нь хүүхдийн харааны төвтэй заавал давхцаж байх хэрэгтэй. Төрөлжсөн дэлгүүр үүнийг шалгах зүйлс хангалттай байх ёстой. Мөн барааныхаа чанарыг илтгэх баталгаат хуудас тэд гаргаж өгдөг. Дашрамд хэлэхэд өсвөр насныхны нарны шил толин бүрхүүлтэй байвал зүгээр.

Хасах болоод нэмэх бусад нь


Хэрвээ таны хүүхэд холын болон ойрын хараа бага зэрэг муутай харааны шил тааруулах шаардлагатай бол заавал нарны шил, харааны шил гэж тусад нь хийлгэх шаардлагагүй. Нарны шил нь хамелеон байхад л хангалттай. Өнөөдөр сургуулийн хүүхдүүд дунд харааны шил зүүдэг хүүхэд олон байдаг. Эцэг эх ч хүүхдийн харааг тогтоох сайжруулахад энэ нь хангалттай гэж боддог.Гэвч харааны шил бол хүүхдийн нүдний зөвхөн торлогийг хамгаалдаг болохоор алимыг бүхэлд нь хамгаалж чадахгүй гэдгийг санаж заавал нарны хамгаалалтын шил зүүлгэж байгаарай.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан