Т.ДЭЛЭГЖАРГАЛ ТУСГАЙ ОЛИМПЫН ӨВЛИЙН НААДМЫН АВАРГА БОЛЛОО
Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн ойролцоо хальсан бохир усны шугамын бөглөөг гаргаж, орчны цэвэрлэгээг хийж байна
“Цагаан алт” хөтөлбөрийг хэрэгжүүлэх үзэсгэлэн зохион байгууллаа
Дундговь аймгийн хоршоологчид 54,3 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлд хамрагджээ
ХӨСҮТ: Цахилгаан менингитээр батлагдсан нэг хүүхдийн биеийн байдал хүндэвтэр байна
Монголбанкны нэрэмжит эрдэм шинжилгээний хуралд оролцохыг урьж байна
З.Нарантуяа: Валютын нөөц, экспортын орлогыг нэмэгдүүлэх чиглэлд Хөгжлийн банк хөрөнгө оруулна
Чингис хаан Үндэсний музейгээр долоо хоногт 10175 үзэгч үйлчлүүлжээ
“Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл маргааш дуусна
Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулган гуравдугаар сарын 17-нд нээнэ
Нарны шилийг хэрхэн зөв сонгох вэ

Хавар намрын улиралд нийслэлчүүд шороон шуурга гэгч хатуухан зүйлтэй тулгардаг. Монголын хувьд энэ л улиралд цаг уурын эрс тэс байдал илт ажиглагдаж, хэт халах эсвэл гэнэт хүйтрэх гээд л тааж хэлэхийн аргагүй өдрүүдийг өнгөрүүлдэг.
Танд энэ үед хамгийн чухал хэрэг болдог зүйл юу вэ. Олон зүйл хэрэгтэй ч хамгийн чухал нэг юм бол нарны шил байдаг. Эдгээр өдрүүдэд таны байнгын хэрэгцээт зүйл бол нарны шил байдаг шүү дээ. Ингээд нарны шилний талаар зарим мэдээллийг танд хүргэе.
Зарим хүн энгийн хэрэглээ гэхээс илүүтэйгээр хамгийн үнэтэй гоёмсог зүүлт чимэглэлийн нэгээр нарны шилийг онцолдог. Тэгвэл нарны шилийг гоёл гэхээс илүүтэйгээр хамгаалалт гэдгээр нь онцгойлон сонгох ёстой хэмээн мэргэжлийнхэн зөвлөдөг.
Нарны туяа өдрийн ямар цагт хурц байдгийг та мэдэх үү. Мэдээж 12-18 цагийн үед аюултай гэж шууд хариулах байх. Арьсны хувьд тийм ээ. Харин нүдний хараанд өглөөний болоод үдийн нар хамгийн аюултай. Энэ үед тан руу цоргих нарны хурц туяаны 90 хувь нүдний алим руу нэвтэрдэг аж. Бид өглөөний болоод үдийн наранд хэр удаан байна тэр хэмжээгээр нүд тань гэмтэнэ гэсэн үг. Тэгэхээр өглөөний хурц наранд удаан байхыг аль болох цээрлээрэй. Гэхдээ энэ эрсдэлээс сэргийлэхийн тулд нарны шилээ маш зөв сонгох хэрэгтэй. Үнэндээ нарны шилээ зөв сонгох нь тийм ч хэцүү зүйл биш шүү.
Юун түрүүнд нарны тусгалаас хамгаалах шүүгч болсон шилэнд анхаарал хандуул. Нэгт өндөр хамгаалалттай, хоёрт хотын нарлаг өдрүүдэд зориулагдсан, гуравт хөдөө болоод далайн эрэгт амрахад гэх зэргээр шилний хамгаалалтыг ангилж болдог. Поликарбонатаар хийсэн байвал илүү тохиромжтой. Нарны улаан туяанаас хамгийн сайн хамгаалж чаддаг нь поликарбонат. Шил нь поликарбонатын олон үзүүлэлтийг гүйцэхгүй. Мөн шилний тань хүрээ нь танд хэчнээн таалагдаж байсан ч хамар дээр чинь хэр сууж байна, урагшаа гүйх нь үү гэх зэргийг нь харгалзаж үзээрэй. Мөн хамар дээр суух хэсэг нь хэтэрхий хатуу байвал танд эвгүй. Нүдний шил гутал биш ч хамгийн чухал нь танд тааламжтай, элдэв гаж нөлөөгүй байх нь чухал. Хэрвээ таны арьс харшилтай бол сонгож буй хүрээнийхээ үйлдвэрлэгчийн шошгыг заавал хараарай. Тэнд харшлын эсрэг гэдгийг тодорхой бичсэн байдаг.
Өөр нэг чухал зүйл бол та худалдагчаар”Энэ хамгийн сүүлийн үеийн загварынх уу” асуухаасаа өмнө миний нүдний алимыг бүрэн хамгаалж чадах уу гэдэгт л анхаар.
Ямар ч тодорхой бус мэдээлэл байна.

0 Сэтгэгдэл
2015.04.30