Т.ДЭЛЭГЖАРГАЛ ТУСГАЙ ОЛИМПЫН ӨВЛИЙН НААДМЫН АВАРГА БОЛЛОО
Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн ойролцоо хальсан бохир усны шугамын бөглөөг гаргаж, орчны цэвэрлэгээг хийж байна
“Цагаан алт” хөтөлбөрийг хэрэгжүүлэх үзэсгэлэн зохион байгууллаа
Дундговь аймгийн хоршоологчид 54,3 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлд хамрагджээ
ХӨСҮТ: Цахилгаан менингитээр батлагдсан нэг хүүхдийн биеийн байдал хүндэвтэр байна
Монголбанкны нэрэмжит эрдэм шинжилгээний хуралд оролцохыг урьж байна
З.Нарантуяа: Валютын нөөц, экспортын орлогыг нэмэгдүүлэх чиглэлд Хөгжлийн банк хөрөнгө оруулна
Чингис хаан Үндэсний музейгээр долоо хоногт 10175 үзэгч үйлчлүүлжээ
“Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл маргааш дуусна
Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулган гуравдугаар сарын 17-нд нээнэ
Түймэрт өртсөн иргэд, малчдад Үндэсний үйлдвэрлэгчид тусламж хүргүүллээ

Энэ хүрээнд өчигдөр “Монголын хувцас үйлдвэрлэгчдийн үндэсний нэгдсэн ассоциаци”- ийн гишүүн байгууллагууд, аж ахуй нэгж, иргэдийн хандивласан эд материал, мөнгөн тусламжийг ОБЕГ-т хүлээлгэн өглөө. Арга хэмжээнд Аж үйлдвэрийн дэд сайд Х.Баделхан, Хөнгөн үйлдвэрийн бодлого зохицуулалтын газрын дарга С.Балжинням, “Монголын хувцас үйлдвэрлэгчдийн үндэсний нэгдсэн ассоциаци”-ийн гүйцэтгэх захирал М.Жаргалмаа, ОБЕГ-ын Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн газрын чиглэлийн ахлах мэргэжилтэн Ц.Бямбарагчаа нар оролцлоо.
Х.Баделхан: Үндэсний үйлдвэрлэгчид түймэрт өртсөн иргэд, малчдад тусламж хүргүүллээ
/Аж үйлдвэрийн дэд сайд/
-Он гарсаар нийт 100 гаруй удаагийн түмэр бүртгэгдсэн гэсэн мэдээлэл байна. Ялангуяа зүүн гурван аймагт гарсан ой хээрийн түймэрт малчид ихээр өртөж, эд материалын болон сэтгэл санааны хохирол амсаад байна. Тиймээс Аж үйлдвэрийн яамнаас санаачлан салбарын үйлдвэрлэгчид, аж ахуйн нэгж, байгууллага, хамт олонд хандан уриалга гаргасан. Манай яамны бүх ажилтан нэг өдрийнхөө цалинг хандивлалаа. Үйлдвэрлэгчид, мэргэжлийн холбоод эхнээсээ хандив өргөж байна. Үндэсний үйлдвэрлэгчид маань түймэрт өртсөн иргэд, малчдад тусламж хүргүүлж байгаа нь сайшаалтай. Энэ бол зөвхөн эхлэл гэж харж байгаа. Цаашид олон үйлдвэрлэгч туслана гэдэгт итгэлтэй байна.
Ц.Бямбарагчаа: 19 аж ахуй нэгжийн 153 сая төгрөгийн хандив цуглаад байна
/ОБЕГ-ын Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн газрын чиглэлийн ахлах мэргэжилтэн/
-Өнөөдрийн байдлаар 19 аж ахуй нэгжийн 153 сая төгрөгийн хандив, тусламж цугласныг гал түймэр гарсан Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт хүргүүлээд байна. “Монголын хувцас үйлдвэрлэгчдийн үндэсний нэгдсэн ассоциаци”- ийн гишүүн байгууллагууд, үйлдвэрлэгчид, аж ахуй нэгж, иргэдийн хандив, тусламжийг хүлээж авсандаа таатай байна.
Д.Гэрэлт-Од: 50 хос гутал хандивлалаа
/“Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо”-ны бэлэн бүтээгдэхүүн хариуцсан дэд ерөнхийлөгч/
-Тусгай зориулалтын хөдөлмөр хамгааллын гутал гэхээсээ илүү малчид, иргэдийн өдөр тутмын хэрэгцээнд зориулсан хүүхдийн болон том хүний гутал бэлдлээ. Мэдээж тэнд ажиллаж байгаа ОБЕГ-ын алба хаагчдад зориулсан тусгай зориулалтын гээд нийтдээ 50 хос гутлыг хандивлаж байна.
Д.Тэгшжаргал: 40 ширхэг ноолууран хөнжил тусламжаар хүргүүлж байна
/“Говь” ХК-ний Хүний нөөцийн хэлтсийн дарга/
-Малчид бол "Говь" ХК-ийн хамгийн чухал харилцагч. Тиймээс ч зүүн гурван аймагт гарсан гал түймэрт өртөж, мал, орон гэргүй болсон иргэддээ тусламж хүргүүлж байна. Тодруулбал, Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд 40 айл орон, гэргүй болсон тухай мэдээлэл авсан учраас 40 ширхэг ноолуурын орцтой оёмол хөнжлийг хандивлаж байна.
М.Тэмүүлэн: Түймэрт өртсөн малчид, иргэддээ тусалцгаая
/“МТОТ” ХХК-ийн ерөнхий захирал/
-Манай хамт олны зүгээс 500 маск, зузаан ултай арьсан 20 хос гутал, 20 ширхэг ажлын хувцас, бээлий зэрэг иж бүрэн хамгааллын хувцас тусламжаар хүргүүлж байна. Өөрөөр хэлбэл, 2.1 сая төгрөгийн үнэ бүхий бараа, 200 мянган төгрөгийн хандивийг хүлээлгэн өгч байна. Энэ дашрамд бүх үйлдвэрлэгч нартаа хандаж түймэрт өртсөн малчид, иргэддээ тусламж хүргүүлэхийг уриалж байна.
М.Жаргалмаа: Үйлдвэрлэгч бидний чин сэтгэлийн илэрхийлэл юм шүү
/“Монголын хувцас үйлдвэрлэгчдийн үндэсний ассоциаци”-ийн гүйцэтгэх захирал/
-Зүүн гурван аймагт гарсан түймэрт өртсөн малчид, иргэдэд зориулан “Монголын хувцас үйлдвэрлэгчдийн үндэсний нэгдсэн ассоциаци”-ийн төлөөлөл болох есөн аж ахуйн нэгж , хувь хүмүүс орон гэр нь шатсан өрхүүдэд гэрийн бүрээс, даавуу, маск, бээлий, хувцас болох 15 сая төгрөгийн эд материал хандивлалаа. Тухайлбал, элсэн чихэр, цагаан будааг оёдлын үйлдвэрээс тусламж болгон өгч байна. Мөн “Монголын оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо”-ноос гурван сая төгрөгийн үнэ бүхий 100 ширхэг хөдөлмөр хамгааллын хантааз хандивлалаа. Энэ бүхэн үйлдвэрлэгч бидний чин сэтгэлийн илэрхийлэл юм шүү.
Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймагт гарсан түймэр гамшгийн хэмжээнд хүрч, ард иргэд, малчдад эрүүл мэнд, эд материал, сэтгэл санааны хохирол учраад байна. Монгол хүний халуун сэтгэлийн илэрхийлэл болгож, түймрийн аюулд өртсөн иргэдэд тусламжийн гараа сунгахыг Аж үйлдвэрийн яамнаас салбарын нийт аж ахуй нэгж, мэргэжлийн холбоод, үйлдвэрлэгчид, байгууллага, хамт олонд хандан уриалсан юм.

0 Сэтгэгдэл