Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Балбад очоод байгаа манай уулчид эсэн мэнд байна


Эверестийн ноён оргилыг Түвдийн талаас эзлэхээр Гавьяат тамирчин, уулын ОУХМ 73 настай Т.Гүррагчаа, ОУХМ Б.Цэвээндаш нар энэ сарын эхээр авирч эхэлсэн. .Тэгвэл Балбын нийслэл Катманду хотноо өнгөрсөн 25-ны  бямба гаригт 7.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, олон хүний амь сүйдэж, их хэмжээний хохирол учраад байна. Үүнтэй холбогдуулан Эверестэд авирч буй манай уулчдын талаар “Монгол хайкин” клубын ерөнхийлөгч, уулын спортын ОУХМ Л.Баярсайхан мэдээлэл өглөө. Тэрээр “Тэнд одоо нөхцөл байдал хүнд байгаа. Олон улсын мэдээллийн агентлагийн сүүлийн мэдээллээр өнөөдрийн байдлаар 3000  гаруй хүн нас бараад байна. Газар хөдлөлтөөс болж Эверестийн Балба талын үндсэн отог дээр цасан нурангад дарагдаж 17 уулчин амь үрэгдлээ. Манай уулчдын хувьд аюулгүй байгаа гэсэн мэдээллийг өөрсдөө интернэтэд тавьсан байна” гэв.

0 Сэтгэгдэл
ашгүй дээ
Хамгийн их уншсан