Т.ДЭЛЭГЖАРГАЛ ТУСГАЙ ОЛИМПЫН ӨВЛИЙН НААДМЫН АВАРГА БОЛЛОО
Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн ойролцоо хальсан бохир усны шугамын бөглөөг гаргаж, орчны цэвэрлэгээг хийж байна
“Цагаан алт” хөтөлбөрийг хэрэгжүүлэх үзэсгэлэн зохион байгууллаа
Дундговь аймгийн хоршоологчид 54,3 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлд хамрагджээ
ХӨСҮТ: Цахилгаан менингитээр батлагдсан нэг хүүхдийн биеийн байдал хүндэвтэр байна
Монголбанкны нэрэмжит эрдэм шинжилгээний хуралд оролцохыг урьж байна
З.Нарантуяа: Валютын нөөц, экспортын орлогыг нэмэгдүүлэх чиглэлд Хөгжлийн банк хөрөнгө оруулна
Чингис хаан Үндэсний музейгээр долоо хоногт 10175 үзэгч үйлчлүүлжээ
“Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл маргааш дуусна
Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулган гуравдугаар сарын 17-нд нээнэ
Төрөөд 100-хан минут амьдарсан ч өөр хүний амь аварсан хүүгийн гайхамшигт түүх
Энэ хорвоод төрөөд ердөө 100 хан минут амьдарсан атлаа манай гаригийн хамгийн залуу донор болж насанд хүрсэн нэг хүнийг аварсан бяцхан жаалын гайхамшигт явдал өнгөрсөн онд Их Британид тохиосон байна.
Жесс Эванс, Майк Холстон хоёр хүүхэдтэй болж эхнэр нь хоёр ихэр хүүхэд тээж эхэлжээ. Харамсалтай нь ихрийн нэг нь хүнд өвчтэй учраас төрснийхөө дараа амьдарч чадахгүйг нь эмч нар мэдсэн байна.
Ингээд яах ч аргагүй болсон ч энэ хорвоод дөнгөж ирээд буцсан жаал хүү өөр нэг насанд хүрсэн хүний аминд орох хувьтай байж. Төрмөгц нь Тедди Ной Холстон гэж нэрлэсэн хүү ердөө 100 минут болоод л амьсгал хураажээ. Түүнийг нас бараад гурван минут болж байхад нь эмч нар мэс засал хийж хүүгийн бөөр, зүрхний хавхгийг авч өөр нэгэн өвчтөнд суулгасан байна. “Тэр жинхэнэ баатрын ёсоор нас барсан. Бид гашуудахын зэрэгцээ яаж бахархаж байгаагаа илэрхийлэх ч үг алга” гэж хүүгийн эцэг сурвалжлагчид ярьсан байна.
Теддигийн ах Ной Тедди Холстон эрүүл төрж, одоо аав ээж, гурван настай эгч Биллитэйгээ хамт Уэльс Кардиффед амьдарч байна.

0 Сэтгэгдэл