Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүний нутагт амьдарна гэдэг.....


Хүний нутаг, гүний хошуунд амьдарна гэдэг ер ямар вэ. Олон улсын цагаачлалын асуудал хариуцсан комиссын мэдээгээр өнөөдөр дэлхий дахинаа 20 сая буюу манай гаригийн нийт хүн амын 3 орчим хувь нь хүний нутагт цагаачлан амьдардаг гэсэн байна.
Энэ 20 сая хүний тавны нэг буюу 23 хувь нь  АНУ-д амьдардаг бол 34 хувь нь Европын улсуудыг  өөрийн орноос илүүд үзэж  очсон байдаг гэнэ. Харин Азийн орнуудад нийт цагаачдын 28 хувь нь очдог гэжээ.
Voice of the People байгууллагын явуулсан судалгаагаар цагаачилж очин амьдрахад хамгийн таатай орноор Канадыг нэрлэсэн байна. Цагаачлагдын 42 хувь нь тийш очихыг эрхэмлэдэг гэжээ. Цагаачдын очихыг хүсдэг орнуудын хоёрдугаарт АНУ 41 хувь, гуравдугаарт Их Британи, Франц, Итали орнууд 32 хувиар оржээ.
Цагаачид үндсэн хүн амаас нь даваад гарчих дөхсөн улс орон бас байна. Кувейтэд гэхэд цагаачид хүн амын нь 50 хувийг эзэлдэг бол Австралид 25, Канад 19 хувьд хүрчээ. Манай хойд хөрш ОХУ-д цагаачлан очигсод хүн амын нь 12,5 хувийг эзэлж байгаагийн 80 хувь нь Тусгаар улсуудын хамтын нийгэмлэгийн буюу хуучин ЗХУ-ын бүрэлдхүүнд байсан орнуудын иргэд байна.

Гэтэл өөрийгөө орос гаралтай гэж үздэг гурван сая хүн АНУ-д амьдардаг гэнэ. Гэхдээ л алсын америкт амьдардаг орос хүний тоо өнөөдөр таван саяд ойртож байгаа гэсэн мэдээ бас бий. Гэхдээ эдний дөнгөж 0,5 хувь нь л орост төрсөн, сайндаа 700 орчим мянган хүн л гэртээ оросоор ярьдаг гээд байгаа.
1861-1915 оны хооронд ердөө 4,3 сая орос хүн л гадаад орныг зорьж цагаачилсан байдаг. Эдний гуравны хоёр нь Америкийг зорьжээ. Гэхдээ ХХ зууны эхний 15 жилд энэ хүмүүсийн ихэнх буюу 2,6 сая нь эх нутгаасаа гарч явсан байдаг.
Ингээд Зөвлөлт холбоот улс байгуулагдсаны дараа бол цагаачлалын гурван их давалгаа өрнөсөн гэж болно. Мэдээж бүгдээрээ улс төрийн шалтгаанаар.
Нэг хоёрдугаар давалгаа бол Иргэний дайн болон Эх орны дайнтай холбоотой. 1917-1932 онд дөрөв орчим сая хүн коммунизмаас зугтааж гадаадыг зорьжээ.
Хоёрдугаар давалгаа бол 1940-1947 онд янз бүрийн судалгаанаас үзэхэд 8-10 сая орос хүн гадаад орныг зорьсон байна.
Гуравдугаар давалгаа нь  1970-1990-ээд онд сая орчим хүн гадаад орнууд руу сайн дураараа цагаачлан явжээ.
Зөвлөлт холбоот улс задарсны дараагаар 1,2-1,5 сая хүн дуртай зүг рүүгээ явцгаасан гэсэн тоо байна. Энэ бол хөөрхий улс төрийн шалтгаан байхгүй л дээ. Хамгийн гол нь амьдрал арай дээр газар луу, эсвэл гэнэт нүд нь нээгдэж коммунизмаас өөр, арай илүү амьдралтай, аюулгүй  газар байдаг юм байна гэж олж харсантай   холбоотой.
Судалгаанаас үзэхэд өнөө ч гэсэн 4-5 сая хүн Оросыг орхин явахад бэлэн гэдгээ илэрхийлсэн байна.
Орос цагаачдын дөрөв дэх давалгаа нь магадгүй “оюуны хүсэл” байж мэдэх юм. Чанартай дээд боловсрол эзэмших эзэмших гэсэн хүмүүс өнөөгийн цагаачдын 30 хувийг бүрдүүлж байна. Тэд хайрт орос орондоо эргэн ирнэ гэх баталгаа  бага.
1820-1920 оны хоронд АНУ-д цагаачилсан нийт иргэдийн 6,9 хувийг орос цагаачид эзэлж байсан бол 1980-аад онд АНУ руу 130 мянган орос хүн зугтаажээ. Гэтэл зөвхөн 1991 онд АНУ-д  орос цагаач иргэн 57 мянга очсон нь тэнд очигсдыг тэргүүлсэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан