УИХ-ын даргын зөвлөх А.Гансүх Монгол Улсын ерөнхий аудитор А.Зангадад хандав. Засгийн газраас Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх зөвшөөрлийг “Монголын төмөр зам” ТӨХК-д өгсний дагуу Ухаа худаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажлын гүйцэтгэлд аудит хийлгэхээр хүсчээ. “Шинэ төмөр зам” төслийн хүрээнд Ухаа худаг-Гашуун сухайт чиглэлийн 267 км төмөр замын суурь бүтцийг барих ажлыг “Самсунг Си энд Ти” компанитай байгуулсан гэрээний дагуу “Монголын төмөр зам” ТӨХК хариуцаж гүйцэтгэж буй. Төсөлд Засгийн газраас “Чингис” бондоос 200 сая ам.долларын санхүүжилт хийснийг шалгаж, аудит хийх ёстойг А.Гансүх зөвлөх хүссэн юм. Аудит хийсэн шалгалтын дүнг олон нийтэд нээлттэй мэдээлж, холбогдох эрх бүхий төрийн байгууллагад ч мөн хүргүүлэх ёстой хэмээн хүсэлтээ өчигдөр албан бичгээр хүргүүлжээ.