Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлийн Баянгол дүүрэг орон сууцны 13 давхар барилга нурах гэж байна гэнэ


III хорооллын "Ачлал" их дэлгүүрийн ард байрлах 16-р байрны дэргэд, хуучин гараж байсан газарт  "BJB"  компани 20 давхар орон сууц барихаар барилгын ажлаа эхэлж суурь ухаж эхэлснээс болоод орон сууцны энэ барилгын сууринд нөлөөлөн хана нь цуурч нурахад хүрсэн байна. Ийм учраас Нийслэлийн Онцгой байдлын газраас энэ орон сууцанд амьдардаг иргэдийг нүүлгэн шилжүүлж “Эрхэс” зочид буудалд түр байрлуулах арга хэмжээг өнгөрсөн шөнө авч хэрэгжүүлжээ.
Өчигдөр орой 19:00 цагийн үеэд эхэлсэн энэ арга хэмжээний үр дүнд 200 гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлсэн байна.
Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо “Орон сууцны барилыг ойрхон барилга барьж, газар шорооны ажил хийж болдохгүй хэмээн энд барилга барих зөвшөөрлийг цуцлуулахаар Дүүрэг удаа дараа хандсан ч үл тоосон. 20 давхар барилга учраас БХБЯ л зөвшөөрөл өгсөн юм билээ. Энэ айл өрх, хүмүүсийг нүүлгэн шилжүүлсэн бүхий л зардлыг энд барилга барих гэж байсан тэр компани хариуцана” гэжээ.
Ийнхүү хот төлөвлөлт, аюулгүй байдлыг үл харгалзан хэн дуртай хүн барилга барих зөвшөөрөл өгч, хэн дуртай хүн барилга барьдаг явдал  бас нэг гай ийн дагууллаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан