Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

40 айлын гэр, 3000 мал түймэрт шатсан гэлээ

Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга, онцгой байдлын хурандаа М.Энх-Амар тэргүүтэй Улсын Онцгой комиссын ажлын хэсэг ой хээрийн түймэр асч байгаа аймгуудад ажиллаад ирсэн байна.
 Ажлын хэсгийнхэн “Түймрийн голомттой нутагт өвсний ургац ихтэй, салхины хурд секундэд 10-20 метр байгаагаас унтраахад бэрхшээлтэй байна. Асч байгаа түймэр холоос, шороон шуурга мэт, хуйларсан, галын түйрэн гэж хэлж болохоор онцлогтой харагдаж байна. Он гарсаар улсын хэмжээнд 15 аймгийн 58 суманд 85 удаагийн ой, хээрийн түймэр гарснаас өнөөдрийн байдлаар Дорнод аймгийн Баян-Уул, Дашбалбар, Цагаан-Овоо, Хэнтийн аймгийн Баян-Адрага, Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Булган аймгийн Баян-Агт суманд гарсан 6 түймэр асч байгаа юм байна. Түймэрт  40 гаруй айлын гэр шатаж,   3000 гаруй мал өртөж хорогдсон урьдчилсан тооцоо гарчээ. Байгаль, экологид үнэлж баршгүй хохирол учирч байна. Ялангуяа Дорнод аймгийн Баян-Уул гэх мэт байгалийн үзэсгэлэнт газар орон, ховордсон ан амьтан түймэрт өртөж, устжээ. ОХУ-аас орж ирсэн 4, 5 түймрээс бусад нь хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэж гарсан гэдгийг ажлын хэсгийнхэн анхаарууллаа. Аймгуудын нөөц хөрөнгө дууссан байна. Тиймээс Засгийн газрын хуралдаанд шаардлагатай техник хэрэгсэл, шатахуун, үйл ажиллагааны зардлыг шийдвэрлүүлэхээр төлөвлөж байна” гэж мэдээллээ.

Түймэрт өртсөн орон нутгийн иргэд, түймэр унтраахаар ажиллаж байгаа Онцгой байдлын албан хаагч, ард иргэдэд манай аж ахуйн нэгж байгууллагууд туслах хөдөлгөөн өрнүүлж эхлээд байна. Өнөөдрийн байдлаар   “Талх чихэр” ХХК, “Мах импекс” ХХК, “Баянгол зочид буудал” ХК, “Милл хаус”ХХК, “Хатансүйх Импекс” ХХК, “Далай ээж”, “Зоргол хайрхан” ХХК зэрэг аж ахуйн нэгж байгууллагын хамт олон өөрсдийн үйлдвэрлэдэг хүнсний бүтээгдэхүүн, цалингаа хандивлаж, тусламжийн цувааг орон нутагт гаргаад байна. Мөн “Скайтел” ХХК түймрийн голомтод ажиллаж буй тус компанийн хэрэглэгч 300 гаруй албан хаагчдад зориулан урамшуулал олгосныг дуулгахад таатай байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан