Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Түмэнцогт суманд гарсан түймэр гамшгийн хэмжээнд хүрлээ


Өчигдөр өглөө Түмэнцогт сумын хоёр талд гарсан түймрийг цурманд оруулж чадсан ч цаг агаарын байдлаас шалтгаалан дахин түймэр дэгдсэн байна. Учир нь тус сумын нутгаар  өдөртөө салхи секундэд 18-20 , шөнөдөө секундэд 16-18 метр  хүрч хүчтэй салхилж байгаа учраас галыг бүрэн унтраахад туйлын хүндрэлтэй байна гэж байна.
Эх сурвалжийн өгч буй албан бус мэдээллээр одоо Түмэнцогт сумын нийт нутаг дэвсгэрийн 90 орчим хувь нь түймэрт өртжээ. 60 орчим айл түймэрт өртөж, 22 айл орон гэргүй болжээ. 2700 гаруй мал шатсан бөгөөд хайрагдсан малын тоо тодорхойгүй байгаа аж. Түймэрт долоон  бүл зөгийн аж ахуй, найман “Норд Бенз” машин, нэг “Хово” маркын машин, нэг GAZ51 машин, 50 гаруй өвөлжөө, хаваржаа болон гурван мотоцикль түймэрт шатжээ.
Түймэр унтраахаар   160 гаруй ажилтан,цэргийн гурван анги, нутгийн 210 гаруй иргэн шуурхай ажиллаж байгаа ч хүн хүч дутмаг байгаа болохыг албаны эх сурвалж мэдээллээ. Түүнчлэн түймэр цааш дэгдэн аюултай байдалд шилжвэл эмэгтэйчүүд, ЕБС- ийн ахлах ангийнхныг дайчилж магадгүй байгаа юм байна. Хамгийн сүүлд зэвсэгт хүчний жанжин штабын шийдвэрээр 338 дугаар ангиас 120 хүнтэй багийг түймрийн голомт руу шуурхай дуудаад байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан