Т.ДЭЛЭГЖАРГАЛ ТУСГАЙ ОЛИМПЫН ӨВЛИЙН НААДМЫН АВАРГА БОЛЛОО
Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн ойролцоо хальсан бохир усны шугамын бөглөөг гаргаж, орчны цэвэрлэгээг хийж байна
“Цагаан алт” хөтөлбөрийг хэрэгжүүлэх үзэсгэлэн зохион байгууллаа
Дундговь аймгийн хоршоологчид 54,3 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлд хамрагджээ
ХӨСҮТ: Цахилгаан менингитээр батлагдсан нэг хүүхдийн биеийн байдал хүндэвтэр байна
Монголбанкны нэрэмжит эрдэм шинжилгээний хуралд оролцохыг урьж байна
З.Нарантуяа: Валютын нөөц, экспортын орлогыг нэмэгдүүлэх чиглэлд Хөгжлийн банк хөрөнгө оруулна
Чингис хаан Үндэсний музейгээр долоо хоногт 10175 үзэгч үйлчлүүлжээ
“Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл маргааш дуусна
Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулган гуравдугаар сарын 17-нд нээнэ
Монгол тайван амгалан орны тоонд орж байна
Сиднейн Эдийн засаг, энхтайвны хүрээлэнгийн шинжээчид 2007 оноос хойш хийсэн судалгааныхаа дүнд дэлхий дахинаа хүчирхийлэл жилээс жилд хэлбэрэлтгүй өсч байна гэсэн дүгнэлтэд хүрчээ. Өнгөрсөн 2014 онд гэхэд л 162 орноос 50 улсад нь аллага 8 хувь өссөн байна.
Дээрх 162 орныг хүн амд ногдох аллага, зэвсгийн тоо, шоронд хоригдож байгаа хүн, хүчирхийлэл, улстөрийн тогтвортой байдал, гадаад дотоодын зөрчил мөргөлдөөн зэрэг 23 шалгуураар тус бүрийг нь 1-5 оноогоор үнэлжээ. Оноо хэдий л бага байна төдий амар амгалан гэж үзсэн байна.
Хамгийн тайван орныг Исланд улс тэргүүлсэн бол Дани, Австри, Шинэ Зеланд, Швейцар, Финлянд, Канад, Япон, Бельги, Норвеги улсууд араас нь оржээ.
Хамгийн их аллага гарсан орноор африкийн өмнөд Сахар болон Төв Америкийн орнууд орсон байна. Сирид гэхэд л хүчирхийлэл 2007 оноос хойш 70 хувь өссөн байна.
Хорватад харин байдал сайжирч 23 нэгжээр урагш ахижээ. Бенин ч гэсэн нэг жилийн дотор зургаан байраар урагшилж харьцангуй тайван болжээ. Өмнөд Африкийн Чадад 2010 онд цус урсгасан иргэний дайн дууссанаар хөршүүдтэйгээ сайн харьцаатай болж дөрвөн байраар урагш ахисан байна.
Улс төрийн талаар тогтвортой, 2006 онд хөрш Ливантай энхийн гэрээ байгуулсан ч гэсэн зэвсэглэлээр хэт их хөөцөлдөж байгаагаараа Израиль улс зуугаас хойшхи байранд оржээ. Мөн Гүрж, Армян улс ч гэсэн сүүлийн үед хөрш орнуудтайгаа сөргөлдөх нь гайгүй болж байгаа болохоор хүчирхийлэлтэй орны тооноос хасагдаж байгаа юм байна.
Буддын шашинт орнуудаас Монгол энхтайванч, ардчилсан үзүүлэлтээрээ эхний зууд багтсан байна.
Арлын Тайванийн ерөнхийлөгч Ма Инзю эх газрын Хятадтай энхтайвны яриа хэлэлцээр амжилттай хийж байгаагаараа 26 дугаар байрт оржээ. Гаитид аллага, хүчирхийлэл буурч өмнөх жилүүдээсээ 20 байраар дээшилсэн гэнэ.

0 Сэтгэгдэл