Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Түмэндэмбэрэл нарыг маргааш шүүнэ

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Н.Түмэндэмбэрэл нарын 8 хүнд холбогдох шүүх хурлын тов гарчээ. Тэднийг Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд  энэ сарын 15-ны өдөр буюу маргааш шүүнэ.

Тэдний хэргийг хоёр жил гаруй хугацаанд шалгасны эцэст ийнхүү шүүхээр болоод байгаа юм. Н.Түмэндэмбэрэл нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263.2-т зааснаар буруутгажээ. Тэрбээр ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа өөрийн эзэмшлийн “Лабтех” компанийг хууль бусаар шалгаруулж, хуурамч бичиг баримт үйлдэж, хуучин тоног төхөөрөмж нийлүүлэн улсын төсвийн хөрөнгөөс онц их хэмжээгээр завшиж 1.7 тэрбум төгрөгийн хохирол учруулсан, мөн явуулын эмнэлэг нэрийдлээр суудлын  машинууд оруулж ирсэн хэрэгт буруутгаж байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан