УИХ-ын дарга З.Энхболд МҮОНРТ-ийн ерөнхий захирал асан М.Наранбаатарыг “Нэр төр, алдар хүндэд нь халдсан, өш хонзонгийн сэдлээр асуудалд хандсан” гэх үндэслэлээр шүүхэд өгч, гомдол гаргасан. Энэ хэргийг шүүх хурал өчигдөр боллоо.
Эл маргааныг шүүх хурал Дүүргийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхэд болж, шүүхээс "М.Наранбаатарыг буруутай" гэж үзэн, түүнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөөр буюу 9.9 сая төгрөгөөр торгох ял оногдуулсан байна. Шүүх хурал өглөө 11.00 цагт нээлттэй эхэлсэн ч үдээс хойш хаалттай хуралдаж, ийм шийдвэр гаргажээ. Гэвч М. Наранбаатар энэ шийдвэрийг хүлээн зөвшөөоөгүй гэдгээ хэлж, түүний өмгөөлөгч нь "нэхэмжлэгчийн" талд шийдвэр гарсан учраас давж заалдана гэв.