Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

140 тээврийн хэрэгсэл цасанд суужээ

Энэ сарын 3, 4-ний өдөр их цас орж, үзэгдэх орчин хязгаарлагдан зам, даваа хаагдсаны улмаас Архангай, Дундговь, Өвөрхангай, Дундговь, Төв аймгийн нутагт 98 хүн төөрсөн, сураггүй болсон, малтайгаа шуурганд уруудсан тухай дуудлага Онцгой байдлын газарт иржээ. Ингээд эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж 95 хүнийг эсэн мэнд олсон бол нэг хүнийг нас барсан байдалтай олж, хоёр хүнийг эрэн хайж байна. Дээрх аймагт нийтдээ 750 орчим зорчигчтой, 140 тээврийн хэрэгсэл цасанд суусан, шатахуун дууссан, төөрсөн зэргээр Онцгой байдлын газарт дуудлага өгсөн байна.
Түүнчлэн замын нөхцөл байдлаас шалтгаалан цасанд боогдож, хаагдсан даваа, гүвээнд хот хоорондын нийтийн зорчигч тээврийн 32 тээврийн хэрэгсэл 828 зорчигч саатжээ.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан