Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Цаснаар нэг хүн осгож нас барсан бол хоёр хүн сураггүй болжээ


Өвөрхангай аймгийн Өлзийт сумын Гуулин багийн нутагт энэ сарын 4-ний өдөр 26 настай, сэтгэцийн өөрчлөлттэй эрэгтэй гэрээсээ гараад сураггүй болсон дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газар ажилласан байна. Харамсалтай нь иргэнийг осгож нас барсан байдалтайгаар цасан дороос  олжээ.
Харин Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутагт Багануур дүүргийн харьяат 55 настай эрэгтэй энэ сарын 4-ний өдөр автомашинтайгаа явж байгаад сураггүй болжээ. Түүний автомашиныг тус сумаас олсон ч, жолооч машин дотроо байхгүй байсан учраас эрэн хайж байгаа юм байна. Мөн Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд 50 настай малчин эмэгтэй өнгөрсөн амралтын өдөр 12.00 цагийн орчим малдаа яваад сураггүй алга болсон байна. Түүнийг аймгийн Онцгой байдлын хэлтэс, орон нутгийн хүмүүс мөн аас эрэн хайж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан