Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Онцгой байдлын хэлтсээс гамшиг осол, үер усны аюул, аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, гарч болзошгүй гал түймрийн тоо, хохирлыг багасгах замаар гамшгийн эрсдэл эмзэг байдлыг бууруулах зорилгоор өдөрлөг зохион байгууллаа.
Өдөрлөгт Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, онцгой байдлын дэд хурандаа Н.Нямхорлоо, Гамшгаас хамгаалах төлөвлөлт бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн ахлах байцаагч, Онцгой байдлын хошууч Б.Анхбаяр, Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, Онцгой байдлын ахмад Н.Хишигбаатар, 9, 12-16 дугаар хороодын Засаг дарга нар болон Аврах Гал Унтраах 34 дүгээр ангийн бие бүрэлдэхүүн, иргэд оролцов.
Энэ үеэр Аврах гал унтраах 34 дүгээр ангийн алба хаагчид санамж бичиг ухуулга сурталчилгааны материал тараан, тусгай тоноглогдсон галын автомашин, техник хэрэгслийн талаар ард иргэдэд сурталчлах бусад холбогдох материалыг танилцууллаа.
2015 оны 03 дугаар сарын байдлаар дүүргийн хэмжээнд гарсан аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын 38 удаагийн дуудлага ирж шуурхай удирдлага, зохицуулалтын арга хэмжээг зохион байгуулан ажилласан байна.
Монгол Улсын Хог хаягдлын тухай хуулийг хэрэгжүүлэн ил задгай хог асгуулахгүй, ил гал гаргахгүй байх тал дээр хороодын хэсгийн ахлагч нарын үүрэг хариуцлагыг өндөржүүлэн, хяналт шалгалтыг нэмэгдүүлэхийг ходоодын Засаг дарга нарт үүрэгдлээ.